Төр, Засгийн Үйлчилгээ Аж Ахуйг Эрхлэх Газрын вэб хуудаснаа зочилж буй таны амрыг эрэн мэндчилье.
Төр, Засгийн төв байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, найдвартай орчинд явуулах нөхцлийг бүрдүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа манай хамт олны ажил үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээлэлтэй танилцуулахад таатай байна.
Манай газар нь Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001: 2000 стандартыг хэрэгжүүлсэн гэрчилгээ авсан төрийн байгууллага дотроо анхдагч нь билээ. Бид та бүхнийг угтаж үйлчлэх болно.
Эрхэм та үр ашигтай үнэтэй санал санаачлагаa бидэнтэй харамгүй хуваалцаж хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
Танд сайн сайхныг хүсэн ерөөе.
Таныг хvндэтгэсэн,
Төр,засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын дарга Б. ЛОСОЛ












