Эрхэм зорилго
Төрийн төв байгууллагуудад тээврийн үйлчилгээгээр тасралтгүй, түргэн шуурхай, соёлтой, найдвартай үйлчлэхэд оршино
Үүрэг
Автобааз нь Ерөнхийлөгчийн болон Улсын их хурлын тамгын газар, МУ-ын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн хороо, Төр, Засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар, Төрийн яамдууд болон харъяа агентлагууд зэрэг төрийн удирдах дээд 22 байгууллагад автотээврийн нийтлэг үйлчилгээг тасралтгүй жигд шуурхай явуулах чиг үүрэгтэй байгууллага юм.
Товч танилцуулга
1935 онд Төр засгийн үйлчилгээнд зориулан 8 автомашинтай авто гараж байгуулснаар манай баазын 75 жилийн түүхэн замналын хуудас эхэлдэг.Тэр цагаас хөйш өнөөг хүртэл үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар манай байгууллага нь 180-аад ажиллагсадтай Инженер техникийн алба, Захиргаа аж ахуйн алба, Санхүү эдийн засгийн алба, Ашиглалтын алба, 145 хөдлөх бүрэлдэхүүн, 50-80 машины 3 автопарк, 20 машин зэрэг засварлах хүчин чадалтай Засварын цех, контор, саун, машин угаалга зэрэг барилга байгууламжтайгаар үйл ажилллагаа явуулж байна.
Үйл ажиллагааны хувьд жилдээ 2 сая гаруй гүйлт км-ийн ажил үүргийг гүйцэтгэдэг. Удирдах ажилчдын тухайд дээд боловсролтой, бакалавраас дээш цолтой, тухайн чиглэлээрээ мэргэжил дээшлүүлэх курс, сургууль төгссөн байдаг ба тусгай мэргэжлийн ажилчид ч бас дадлага туршлага сайтай, тогтвор суурьшилтай ажилласан мэргэжлийн ажилчид байдаг.
Шинээр ажилд орж байгаа жолооч нарын үндсэн шалгуур үзүүлэлт нь ‘ВС’-с дээш ангилалтай 3-аас дээш жил тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, осол аваар, гэмт хэрэгт холбогдож байгаагүй /ЦЕГ, ЗЦГ-аас тодруулдаг/ байхаас гадна автобаазын Инженер Техникийн Комиссоос бэлтгэгдсэн Замын хөдөлгөөний болон автомашины онолын шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жолоочоор ажиллах эрх нээгддэг. Мөн жолооч ажиллагсад нь жилд 1 удаа Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр заавал орсон байх шаардлагатай ба үүнийг автобаазын хэмжээнд ажил болгон зохион явуулдаг.
Жолооч нарын 30 гаруй хувь нь ‘’Осолгүй манлай жолооч’’, 10 гаруй хувь нь ‘’Онц тээвэрчин’’ цолтон байдгаас гадна автобаазын хамт олноос МУ-ын ‘’Гавьяат тээварчин’’-нэг, ‘’Соёлын гавъяат зүтгэлтэн’’ нэг, Сүхбаатарын одонт механик, засварчин хоёр төрсний дээр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас болон Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан жолооч ажилтнууд 20 гаруй байдаг хөдөлмөрч дайчин хамт олон.
Бүх хөдлөх бүрэлдэхүүн нь Улсын үзлэг тооллогоор орж, техникийн хяналтанд хамрагдахаас гадна өдөр тутам өглөө бүр шалгах механик, эмч, диспетчерээр шалгагдаж гарын үсэг зурагдан зөвшөөрөгдсөнөөр жолооч, автомашин нь ажилд гардаг тогтсон журамтай. Энэ ч утгаараа техникийн аюулгүй байдал сайн хангагдаж байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт 150-аад хөдлөх бүрэлдэхүүнтэй бөгөөд Зочин, Албан тушаал, Албан ажил, хөдөө ажил, жижүүр, дуудлагын болон аж ахуйн үйлчилгээний гэж ангилдаг.Үүнд:
-Зочинд Мерседес Бенц-2, 0310 маркын микроавтобус-3
-Албан тушаал Mер-200К, Ниссан Максима, Соната-NF new маркын 19
-Албан ажлын Соната-NF, Соната-EF, Соната-4, Магнус маркын-
-Дуудлага Соната 3, Соиата-2 маркын -13
-Аж ахуйд Ниссан Атлас, Бонго Фронтиер, Хьюндэй Маяти, Зил-130 маркын-4
-Жижүүрт Хьюндэй Терракан, Ниссан Элгранд, Мазда Фриенди, Пажеро-4
-Хөдөө ажлын үйлчилгээнд Тойота Ландкруйзер-100,105 маркын 11 гэх мэт автомашинуудаар төрийн төв байгууллагуудад 24 цагийн турш тээврийн үйлчилгээг тасралттгүй үзүүлэхийн зэрэгцээ төслийн, жуулчны болон гадны байгуулагад том, бага оврын автобусаар үйлчилж байна.
Дээрх автомашинууд нь Герман-19 буюу 13% Япон-43 буюу 30%,
Солонгос-83 буюу 56,7% Орос-3 буюу 0,2
Америк-1 буюу 0,1%-ийг тус тус эзэлдэг.
Хэтийн зорилго
Төр засгийн тээврийн үйлчилгээний стандартад нийцсэн мэргэшсэн жолооч, ажиллагсадтай, тээврийн менежментийг хэрэгжүүлж парк ашиглалтыг сайжруулах, хэрэглэгчийн таатай уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн засвар үйлчилгээний төв, автомашины гараж парк, оффис контор, сэлбэгийн худалдаа бүх зүйл нь цогцолсон тээврийн үйлчилгээний төв-ийг бий болгох.















