Төр засгийн үйлчилгээ аж ахуй эрхлэх газар

Санал асуулга

Төрийн ордны цайны үйлчилээний талаар та ямар саналтай байна вэ ?
 

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр168
mod_vvisit_counterӨчигдөр163
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1398
mod_vvisit_counterЭнэ сард899
mod_vvisit_counterБүгд44156
И-мэйл Хэвлэх PDF
Байр ашиглалтын нэгдсэн захиргааны мэндчилгээ

Төрийн сүлдэндээ залбирч Төрөөр овоглон ажиллаж байгаа төрийн үйлчилгээний ажилтан Та бүхэнд ажлын эрмүүн амжилт ерөөж эрүүл энхийг хүсэн мэндчилье.
Та бид хамтач, нөхөрсөг, эвсэг, хүнлэг байж үйлчилгээ бүрээ цаг хугацаанд нь үнэн сэтгэлээсээ чанарлагаар хүргэвэл төрийн ажил шуурхай бүтээлтэй болох нөхцөл бүрдэж түмэн олон маань баясах болно.Ингэснээр Та бид улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаагаа ухамсарлан ойлгож түүгээрээ бахархдаг.Хамтдаа хичээж нэг боловч үйлчилгээг үл доголдуулан бусад нөхдийнхөө ажлын нэрийг сэвтүүлэхгүй байхыг хүсье.
Үйлчилгээний нэгдмэл зорилгын дор – хамтдаа – хурдтай – бүтээцгээе.


Засгийн газрын байр ашиглалтын нэгдсэн захиргааны
дарга Н.Даваажав

 

* * *

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж 11

а. ЗГ-ын III байрын хаяг : Сүхбаатар дүүрэг, Бага тойруу - 5
б. ЗГ-ын IY байрын хаяг : Чингэлтэй дүүрэг, Бага тойруу
в. ЗГ-ын XI байрын хаяг : Чингэлтэй дүүрэг , Ж.Самбуугийн гудамж - 11
г. ЗГ-ын XII байрын хаяг : Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай

УДИРДЛАГЫН ТАНИЛЦУУЛГА : Засгийн газрын байруудын ашиглалтын нэгдсэн захиргааны даргаар 2009 оны 11 дүгээр сарын 16-наас Н.Даваажав, ахлах нягтлан бодогчоор Н.Минжүүрданшин нар томилогдон ажиллаж байна.

ХОЛБОГДОХ УТАС : 326325

Засгийн газрын байруудын ашиглалтын нэгдсэн захиргааны товч танилцуулга

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182 дугаар тушаал, Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 160 тоот тушаалаар Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын харьяа Засгийн газрын III, IY, XI, XII байруудын захиргааг зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөнд оруулж, нэгтгэн Засгийн газрын байруудын ашиглалтын нэгдсэн захиргааг байгуулж төр засгийн байгууллагуудад нийтлэг үйлчилгээг чанартай хүргэх үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Нэгдсэн захиргаа нь 150 гаруй ажиллагсадтай бөгөөд үйлчилгээний, байр ашиглалтын, санхүүгийн алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэглэгчдэд үндсэн 14, нэмэлт 8 нэр төрлийн нийтлэг үйлчилгээг үзүүлж байна.
Бид олон улсын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001: 2000 стандартыг хангасан байгууллага болох зорилт тавин байгууллагын болон улсын стандартууд, Төр засгийн үйлчилгээний “Алтан дүрэм”-ийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Бидний үзүүлж буй үйлчилгээ

Үндсэн үйлчилгээ

1.Цахилгаан хангамжийн үйлчилгээ
2.Ус, дулаан, сантехникийн үйлчилгээ
3.Барилга засвар, мужааны үйлчилгээ
4.Цэвэрлэгээ үйлчилгээ
5.Санхүү, хангамжийн үйлчилгээ
6.Харуул хамгаалалтын үйлчилгээ
7.Цайны үйлчилгээ
8.Эрүүл ахуйн хяналтын үйлчилгээ
9.Угаалга, ариутгалын үйлчилгээ
10.Цэцэг, ногоон байгууламжийн үйлчилгээ
11.Лифтийн үйлчилгээ
12.Салхивчийн үйлчилгээ
13.Автогаражийн үйлчилгээ
14.Эмнэлгийн анхан шатны үйлчилгээ

Нэмэлт үйлчилгээ

1.Ном, хэвлэлийн худалдааны үйлчилгээ
2.Зоогийн газрын үйлчилгээ
3.Компьютерийн засварын үйлчилгээ
4.Онгоцны тийзийн үйлчилгээ
5.Санни шопын үйлчилгээ
6.Хурлын заалны үйлчилгээ
7.Хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ
8.Кофе шопын үйлчилгээ




 

Байршил

mapppp

Зургийн цомог

Холбоосууд

pmis
president
parliament
opengovernment
legalinfo