ЭРХЭМ ЗОРИЛГО
Төр, засгийн төв байгууллага болон хэрэглэгчдэд хуулиар тогтоосон зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардагдах таатай орчин, нөхцөлийг, олон улсын чанар стандартын түвшинд хүрсэн нийтлэг үйлчилгээ үзүүлэх замаар бүрдүүлэх.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ЗОРИЛТ
· Засгийн газрын нийтлэг үйлчилгээний бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах.
· Хэрэглэгч үйлчлүүлэгчдэд үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын чанар стандартын шаардлагын түвшинд зохион байгуулж, хэрэгжүүлэх.
· Төр, засгийн төв байгууллагуудын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг баталгаатай хангах.
· Төр, засгийн төв байгууллагууд, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээний эцсийн үр дүнг санхүүжүүлэхэд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн удирдлага, дотоод хяналтын оновчтой механизмыг бүрдүүлэх.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
· Газар нь дарга, дэд дарга үйл ажиллагааны 4 хэлтэс, харъяа 4 байгууллага, 600 гаруй ажиллагсадтай.
· Төр, засгийн байгууллагуудад 24 нэрийн ажил үйлчилггээ үзүүлж бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Захиргааны хэлтэс
- Байгууллагын дотоод зохион байгуулалт, шуурхай зохицуулалт бодлогын биелэлтийг хангах, үйл ажллагаанд хяналт шинжилгээ хийх үйлчилгээ.
- Хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах, сургалтын үйлчилгээ.
- Зорчигчийн тийзийн үйлчилгээ
Санхүүгийн хэлтэс
- Санхүүгийн үйлчилгээ
- Бараа материалын хангамжийн үйлчилгээ
- Аж ахуйн үйлчилгээ
Барилгын хэлтэс
- Цахилгаан хангамжийн үйлчилгээ
- Дулаан, салхивч сантехникийн үйлчилгээ
- Барилга засвар, мужааны үйлчилгээ
Үйлчилгээний хэлтэс
- Мэдээллийн технологийн үйлчилгээ
- Цэвэрлэгээ үйлчилгээ
- Цайны үйлчилгээ
- Угаалгын үйлчилгээ
- Эмнэлэгийн анхан шатны үйлчилгээ
- Эрүүл ахуйн ажлын байрны зохистой үйлчилгээ
- Цэцэг ногоон байгууламжийн үйлчилгээ
- Оёдлын үйлчилгээ
- Бусад ( кофе шоп, үсчин, гоо сайхан, эмийн сан )
Харъяа байгууллага
Авто бааз
- Тээврийн үйлчилгээ
Хэвлэх үйлчилгээ
- Хэвлэлийн үйлчилгээ
Амралт үйлчилгээний цогцолбор
- Нийтийн хоол, амралтын үйлчилгээ
Засгийн газрын байрын нэгдсэн захиргаа
- Яам, агентлагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээ















