Чанарын удирдлагын тогтолцоо олон улсын ISO 9001:2000 стандартын хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын тайлан. / 2006-2009он /
2009-12-14
2006он
Чанарын удирдлагын тогтолцоог олон улсын ISO 9001:2000 стандартын дагуу боловсруулж хэрэгжүүлэх.
Олон улсын чанарын удирдлагын ISO-9001 стандартыг нэвтрүүлэх ажлын хэсэг /2005-10-13ны ТЗҮААЭГ-ын даргын 212 тоот тушаал/ зохион байгуулагдан, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эхэлсэн юм.
СХҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу МЧХ-той Чанарын Удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх талаар зөвлөгөө авах, сургалт явуулах хамтран ажиллах гэрээ байгуулан Газрын чанарын бодлогыг тодорхойлж,сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах ажил амжилттай хэрэгжэв.
Ажил үйлчилгээний төрлөөр байгууллагын стандартын санг бүрдүүлж , Нийтлэг үйлчилгээний төрөл тус бүрээр улсын стандартын жагсаалт гаргаж бүрдүүлэн зайлшгүй шаардлагатай материалаар хангаж ажиллав.
Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9000, ISO 9001 стандарт, түүнийг хэрэгжүүлэх талаар газрын дээд удирдлагад 8 цагийн тойм сургалт, дунд шатны удирдлагуудад 16 цагийн дэлгэрэнгүй сургалтыг МЧХ, СХҮТ,УА-тай хамтран зохион байгуулав.
СХҮТ, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас санал зөвлөмж авч, байгууллагын стандартыг дараах үйлчилгээнд боловсруулж, ажил үйлчилгээндээ мөрдөн ажиллаж байна.