Мэндчилгээ
Төр, Засгийн төв байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, найдвартай орчин нөхцөлд явуулах хүндтэй, хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа Та бүхэндээ ажлын амжилт хүсч ,Санхүүгийн хэлтсийн Хамт олныг төлөөлөн мэндчилж байгаадаа баяртай байна.
Манай хэлтсийнхэн Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын хамт олон, түүний гишүүн нэг бүрийн хийж байгаа ажлын ололт амжилт, алдаа оноо бүхэн бидний ажилтай салшгүй холбоотой гэдгийг мэдэрч байдгийн зэрэгцээ бүгдээрээ нэг санаатай хамтран ажиллаж чадвал ямарч асуудал, бэрхшээл, хүндрэлийг хамтдаа даван туулах боломжтой гэдгийг ойлгож, хүчээ нэгтгэн ажиллаж чадахаа илэрхийлж, Та бүхнийг уриалж байна.Ажлыг зөв сэтгэл, менежментийн хүрээнд хийвэл ямарч үр дүнд хүрч болдгийг Манай газрын хамт олны 2009 оны ажлын амжилт нотолж, түүнийг нь Төр, засаг баталгаажуулсныг Бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ ажилд удирдах ажилтнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, нийт хамт олны нэгдмэл цогц үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй байсан гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.
Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж, амьдрахын ЕРӨӨЛ айлтгая
Санхүүгийн хэлтсийн дарга
Долгоржавын Баярмагнай















