|
Mэндчилгээ Төрийн үйлчилгээнд хамтран ажиллаж байгаа Та бүхний амгаланг айлтгая. |
|
|
Барилгаар овоглосон тус хэлтсийн хамт олон нийтлэг үйлчилгээний төрөл болох Төрийн ордны барилга хөрөнгө оруулалт, засвар, мужаан,цахилгаан хангамж, дулаан сантехникийн үйлчилгээг явуулж байна. Дээрхи үйлчилгээнүүдийг явуулахдаа хүний нөөц, санхүүжилт, нийтлэг үйлчилгээний бусад төрлүүдтэй ямагт нягт уялдаа холбоотой хэрэгжүүлж байдаг тул бид бүхний үйл ажиллагаа нэгдмэл нэгэн цогц болж төрийн үйлчилгээний мэргэшсэн байгууллагын бүтээгдэхүүн болж байдаг билээ. Иймд өдөр тутмын болоод цаашдын ажил үйлчилгээнд шинэ мэдээлэл солилцож байх нь чухал байна. Бидний нэгдмэл хамтын үйлчилгээ байнга шинэлэг дэвшилттэй, хэрэглэгчдийнхээ таашаалд нийцэж байх болтугай.
Барилгын хэлтсийн дарга Доржпаламын Маналжав
|
|























