Төр засгийн үйлчилгээ аж ахуй эрхлэх газар

Санал асуулга

Төрийн ордны цайны үйлчилээний талаар та ямар саналтай байна вэ ?
 

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр164
mod_vvisit_counterӨчигдөр163
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1394
mod_vvisit_counterЭнэ сард895
mod_vvisit_counterБүгд44152

Үйл явдал

И-мэйл Хэвлэх PDF

 

Цэцгийн өдөрлөг боллоо

2010.09.01

Нийтийн аж ахйун үйлчилгээний ажилчдын баярыг угтаж  өнгөрөгч   8 дугаар  сарын 30-ны өдөр Төрийн ордонд  Үйлчилгээний хэлтсийн цэцгийн хэсгээс Цэцгийн өдөрлөг зохион явууллаа.

Өдөрлөгөөр тус хэсгээс Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд үзүүлдэг үйлчилгээ,  Төрийн ордны өрөө тасалгаа гэгээвчийн цэцэгжүүлэлт, гадна орчны ногоон байгууламж,  хүлэмжийн үйл ажиллагааны тухай агрономич Д.Байгалмаа танилцуулсан. Мөн 2010 онд цэцгийн хэсгээс  шинээр санаачилж хийсэн ажлын талаар зурагт самбар, дүрс бичлэг үзүүлж сонирхуулав.

Дэлхийн албан тасалгааны Топ-10 цэцгийг албан тасалгаанд тарьж ургуулах  аргачлал, агротехникийг бичиж танилцуулсан нь, 39 нэрийн олон наст, 12 нэрийн нэг наст цэцгийг, удан бор, арц цэцгийн ургалтыг 1-15 нас хүртэл нь ургуулсан нь өдөрлөгт оролцогсдын сонирхлыг ихээр татлаа.


Үйлчилгээний хэлтэс


 
И-мэйл Хэвлэх PDF

Хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталлаа

2010.08.30

Газрын даргын тушаал гарч, байгууллагын ажилтан албан хаагчидтай байгуулах  2010 оны хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн батлав.

Захиргааны хэлтэс

 
И-мэйл Хэвлэх PDF

Ажлын хэсэг байгуулагдав

2010.08.30

Байгууллагын үндсэн нөөцүүдийг кодчилох аргачлал зохиож, кодын стандартын төсөл боловсруулах үүрэг бүхий ,, Кодчилолын ажлын хэсэг -ийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц. Энхжаргал томилогдов.

Кодын стандартын төслийн баримт бичгийг боловсруулж  2010.09.06 дотор газрын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгалаа.

Захиргааны хэлтэс

 
И-мэйл Хэвлэх PDF

Мэргэжлийн сургалтын төв байгуулагдлаа

2010.08.30

Үйлчилгээний мэргэшсэн багаар ажиллаж нийтлэг үйлчилгээний чанарыг олон улсын стандартад хүргэж үйлчилгээний ажилчдыг мэргэжилтэй болгох, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор газрын дэргэд ,, Үйлчлэгч мэргэжлийн сургалтын төв байгууллагдлаа.

Газрын даргын тушаалаар сургалтын төвийг дүрмийн дагуу удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үр ашигтай ажиллуулж, үйл ажиллагаагаа газрын зөвлөлд жил тутам танилцуулж байхыг  Мэргэжлийн сургалтын төвийн  захиралд  үүрэг болгосон байна.

Захиргааны хэлтэс

 
И-мэйл Хэвлэх PDF

“ ЦЭЦГИЙН ӨДӨРЛӨГ ” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

2010.08.26

Нийтийн аж ахуйн үйлчилгээний  ажилчдын өдрийг угтаж  Үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж буй Цэцгийн өдөрлөг 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 16.00 -18.00  цагийн хооронд  Төрийн ордны  Их танхимын  2- р давхрын гол  фоейд явагдана.

Өдөрлөгийн үеэр  цэцгийн хэсгийн ахлагч Д.Байгалмаа танилцуулга хийж, дэлхийн албан тасалгааны Тор-10 цэцэг, модлог цэцгийн  өсөлт,  бойжилтын үе шатуудыг цэцгэн дээр тайлбарлан ярина. Цэцгийн арчилгааны  талаар зөвлөгөөг цэцэгчид өгнө.


Үйлчилгээний хэлтэс

 
И-мэйл Хэвлэх PDF

Уралдаан  дүнгээ гаргалаа

2010.08.26

ТЗҮААЭГ-ийн Үйлчилгээний хэлтсийн зохион байгуулагчид, багийн ахлагч нарын дунд цэвэрлэгээ үйлчилгээний багуудын  хамт олны хуримтлуулсан ажлын шилдэг туршлага дээр тулгуурлан   “Хивс,  хивсэнцэрийг   цэвэрлэх, угаах,  арчлах”  зөвлөмж   боловсруулах 7 хоногийн  уралдаан зарлаж дүгнэлээ.

Уралдааны  1-р байрыг зохион байгуулагч  М.Оюунчимэг,  2-р байрыг  4-р багийн ахлагч Д.Энхжаргал нар эзлэн “Хивс,  хивсэнцэрийг   цэвэрлэх,  угаах,  арчлах зөвлөмж” –ийн үндсэн болон хамтран  зохиогчоор  тодруулж материалыг хэвлэлтэнд бэлтгэхээр уралдааны комисс шийдвэрлэлээ.

Уралдаанд хэлтсийн бүх зохион байгуулагч , багийн ахлагч нар маш идэвхтэй оролцож  хамт олныхоо туршлага,  өөрсдийн мэдлэг,  хүч хөдөлмөрөө  дайчлан ажилласныг уралдааны комисс   сайшаав.  Тухайлбал: 1-р багийн ахлагч Ц.Чимэгмаа  хивс угаах,  арчлах технологи ажиллагааг харуулсан CD бичлэг хийж хавсаргасан бол 4-р багийн ахлагч Д.Энхжаргал хэвлэл мэдээлэл, интернет ашиглан сүүлийн үеийн цэвэрлэгээний бодис, хэрэглэх аргуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөмждөө оруулжээ.

Үйлчилгээний хэлтэс

 
И-мэйл Хэвлэх PDF

2010 ОНЫ 6-Р САРЫН 21-26 –НЫ ӨДРҮҮДЭД ХЭНТИЙ АЙМАГТ

ТОЙРОН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

2010.07.19

2009 оны ажлын үр дүнгээр  шалгарч “Тойрон аялал”-ын  эрхийн бичгээр шагнагдсан тэргүүний хүмүүсийг  байгууллагын зардлаар  аялуулахаар   “Жуулчин Уорлд Турс”  ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Хэнтий аймгийн нутгаар  6 өдрийн аяллыг зохион байгуулав.

Аяллын баг нь 2010 оны 6-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос аяллаа эхэлж “Жуулчин Уорлд Турс”  компанийн баталсан маршрутын дагуу УБ- Цэнхэрмандал- Биндэр-  Дадал- Өндөрхаан-Дэлгэрхаан  чиглэлээр  нийт 1400 км замыг аяллаа.

Бид аяллынхаа  явцад Хэнтий аймаг дахь  аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн үзмэрүүд  болох  Хар зүрхний Хөх нуур,  Балдан бэрээвэн хийд, Өглөгчийн хэрэм,  Дэлүүн болдог, Рашаан хадны сүг зураг, Буган чулуун хөшөө, Ононгийн Цагаан нуур, Есүхэйн гэрийн буйр, Их хуралдайн хөшөө, Чингисийн гэрэлт хөшөө,  Бодончийн өвсөн өмбүүл, Хөдөө арал дахь Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан хөшөө, Хэрлэн тооно уул,  Дэлгэрхаан уул, Аварга тосон рашаан сувилал зэрэг Их Монгол улс,  эзэн Чингис хааны  түүх, соёлтой холбоотой дурсгалт газруудаар аялж Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын зан заншилтай танилцлаа.

Манай аяллын баг нь  Хөх нуур, Чингисийн тоонот, Дадал, Өндөрхаан, Хөдөө арал зэрэг  жуулчны баазууд, Аварга тосон рашаан сувилал зэрэг жуулчны үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж тав тухтай аяллаа.

Үйлчилгээний салбарын нарийн төвөгтэй ажил эрхэлдэг манай ажилтнуудын  хувьд  энэхүү аялал нь тэдний сэтгэлд бүрэн нийцсэн сайхан амралт болсон бөгөөд   зуны дэлгэр цагт эх орныхоо байгалийн сайханд, хамт олныхоо халуун дулаан уур амьсгал дунд  ажлын алжаал ядаргаагаа тайлж, инээд хөөртэй аялсан нь маш сайхан дурсамжтай үйл явдал болсон  бөгөөд танин мэдэхүйн асар ач холбогдолтой аялал боллоо.

Зүүн бүсэд түүх соёлын  аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэж  олон тооны жуулчны бааз, амралтын цогцолборууд шинээр байгуулагдаж амрагч жуулчдын ая тавтай аялах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь аялагч бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.

Багийн ахлагч

ТЗҮААЭГ-ын Үйлчилгээний хэлтсийн дарга Д.Жаргалсайхан

 
И-мэйл Хэвлэх PDF

ТӨР ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН 2010 ОНЫ 7 ДУГААР ХУРАЛДААНЫ ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2010-07-07 Улаанбаатар хот

Тус газрын даргын зөвлөлийн 2010 оны 7 дугаар хурал 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.Үүнд:

1. Газрын ажилтан, албан хаагчдад ур чадвар, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай

2. Мэргэжил сургалтын төв байгуулах тухай

3. Улс, хувьсгалын 89 жилийн ойн баяраар хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай

4. Бусад

Эдгээр асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан байна.Үүнд:

1. Газрын ажилтан, албан хаагчдад ур чадвар, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай асуудлыг хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Болорсувдын танилцуулснаар сонсч, Захиргааны хэлтсээс 5, Санхүүгийн хэлтсээс 5, Барилгын хэлтсээс 5, Үйлчилгээний хэлтсээс 18, нийт газрын хэмжээнд 33 ажилтан, албан хаагчид 10-20 %-иар ур чадварын, 8 ажилтан, албан хаагчид 15-20%-иар мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тус тус олгохоор шийдвэрлэж, энэ асуудлаар тушаал гаргахаар тогтов.

2. Мэргэжил сургалтын төв байгуулах тухай асуудлыг хэлэлцээд газрын дэргэд мэргэжил сургалтын төв байгуулж, тус төвийн захирлаар Захиргааны хэлтсийн дарга Д.Адъяахүүг томилж, төвийн үйл ажиллагааны дүрмийг баталсан тушаалыг гаргахаар шийдвэрлэв.

3. Улс, хувьсгалын 89 жилийн ойн баяраар хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай тушаал гаргахаар шийдвэрлэв.

4. Бусад асуудлын хүрээнд газрын даргын зүгээс хэлтсүүдэд үүрэг даалгавар өглөө.

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС 

 
И-мэйл Хэвлэх PDF

МЭДЭЭЛЭЛ

2010.07.06

Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Лосол холбогдох албан тушаалтнуудын хамт 2010 оны 6 сарын 26-ны өдөр Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын харъяа Авто баазын ажилтан, албан хаагчидтай Засгийн газрын XI байрны хурлын зааланд  уулзалт хийлээ.

Газрын дарга Б.Лосол 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа томоохон ажлуудын талаар мэдээлэл хийж, Авто баазын ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг нэг бүрчлэн сонслоо. Уулзалт нээлттэй чөлөөт байдалд болж нийт 17 хүн санал шүүмжлэл хэлж харилцан ярилцлаа.

Ийнхүү ажилтан, албан хаагчдын зүгээс гаргасан санал хүсэлтийн мөрөөр хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд энэхүү уулзалтуудын ач холбогдол оршиж байгаа юм.

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС


 
И-мэйл Хэвлэх PDF

МЭДЭЭЛЭЛ

2010.06.09

Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Лосол 2010 оны 6 сарын 5-наас 10-ны өдрүүдэд хэлтсүүд болон харъяа газрын ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.

Захиргааны хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Барилгын хэлтэс, Үйлчилгээний хэлтсийн ажилтан албан хаагчидтай Төрийн ордны Е танхимд, Байр ашиглалтын нэгдсэн захиргааны  ажилтан албан хаагчидтай Засгийн газрын XI байрны хурлын зааланд тус тус уулзаж газрын ажлын явц байдлын талаар мэдээлэл хийж ажилтан албан хаагчдын санал бодлыг сонсч, өргөдөл хүсэлтийг  хүлээн авлаа. 

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС 

 
И-мэйл Хэвлэх PDF

ТӨР ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН 2010 ОНЫ 6 ДУГААР ХУРАЛДААНЫ ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2010-06-03                                                                                                                                       Улаанбаатар хот

Тус газрын даргын зөвлөлийн 2010 оны 6 дугаар хурал 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.Үүнд:

1. ТЗҮААЭГ-ын даргын 2010 оны 46 дугаар тушаалын хэрэгжилт, Тооллогын комисс эд хариуцагч Ш.Нарантуяагийн хариуцсан эд хөрөнгөнд хийсэн хяналтын тооллогын дүн

2. Барилгын хэлтсийн слесарь Б.Төгөлдөр, Р.Энхтүвшин нарыг механикаар ажиллуулах тухай

3. Бусад

Эдгээр асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан байна.Үүнд:

1. ТЗҮААЭГ-ын даргын 2010 оны 46 дугаар тушаалын хэрэгжилт, Тооллогын комисс эд хариуцагч Ш.Нарантуяагийн хариуцсан эд хөрөнгөнд хийсэн хяналтын тооллогын дүнг ерөнхий нягтлан бодогч Ж.Бямбасүрэнгийн илтгэснээр сонсч тооллогын дүнг хугацаа зааж / 2010-01-01-нээс 2010-03-31-ний хооронд / баталгаажуулсан тушаал гаргахаар шийдвэрлэв. Мөн актлах эд хөрөнгийн жагсаалтыг байгууллагын өмч хамгаалах комиссын хурлаар оруулж хэлэлцүүлэн санал дүгнэлтийг нь үндэслэн шийдвэрлэхээр тогтов.

2. Барилгын хэлтсийн слесарь Б.Төгөлдөр, Р.Энхтүвшин нарыг механикаар ажиллуулах тухай тухай асуудлыг хэлэлцээд Захиргааны хэлтсээс боловсруулж оруулж ирсэн тушаалын төслийг хэвээр нь батлахаар шийдвэрлэв.

3. Бусад асуудлын хүрээнд газрын даргын зүгээс хэлтсүүдэд үүрэг даалгавар өглөө.

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС 

 
JPAGE_CURRENT_OF_TOTAL

Байршил

mapppp

Зургийн цомог

Холбоосууд

pmis
president
parliament
opengovernment
legalinfo