Жамбалдоржийн Бадраа
Ж.Бадраа 1946 оны 8 сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Охироо” хэмээх газар төрсөн. Улсад тасралтгүй 36 жил ажилласан . Ж.Бадраа тус газрын даргаар 2000 - 2009 онд ажиллах хугацаандаа байгууллагынхаа бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төр засгийн байгууллагад үзүүлэх нийтлэг үйлчилгээний төрөл ангилал, үйл ажиллагааны хүрсэн түвшин, хүрэх зорилтыг нарийвчлан тогтоож, тэдгээрийг чанарын стандарт, үр дүнгийн шалгуур үзүүлэлттэй болгож хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй ойр дотно хамтран ажилласнаар байгууллагын ажил үйлчилгээний чанарын түвшин 23.6 хувиар дээшилсэн байна.
Дэлгэрэнгүй...
Намсрайн Дандар
Н.Дандар хэвлэлийн салбарын мэргэжлийн ахмад үеийн төлөөлөгчдийн нэг. Тэр ухамсарт амьдралынхаа 36 жилийн хөдөлмөр бүтээлийг энэ салбарт зориулсан хүн. Тэрээр 1969 оноос Засгийн газрын хэвлэх үйлдвэрийг /тэр үеийн нэрээр/ ашиглалтанд оруулах бэлтгэл ажлыг хангах, машин тоног төхөөрөмжийн сонголт хийж суурилуулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэх арга хэмжээг гардан зохион байгуулсан. Тус хэвлэх үйлдвэрийг 1970 онд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтанд оруулснаас хойш үйлдвэрийн даргаар тасралтгүй 18 жил үр бүтээлтэй ажиллажээ.
Н.Дандарын хөдөлмөр бүтээлийг төр, засгаас үнэлж “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хэвлэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан байна.
Н.Дандар нь ажил амьдралын арвин баялаг туршлагатай, удирдан зохион байгуулах авъяас чадвартай, хамт олондоо нэр хүндтэй, хүнлэг, зарчимч шударга зан чанартай хүн байсныг мөнхжүүлэхээр тус газрын Хүндэт дэвтэрт бичиж мөнгөн шагналаар нэхэн шагнав. ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗАР 1999 он
Дашзэвэгийн Дорж
Д.Дорж Намын Төв Хороо, Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газарт 1962 оноос оёдолчин, 1969 оноос мөнгөний няравын ажлыг алдаа дутагдалгүй, идэвх зүтгэлтэй хийж ирсэн. Бүх ард түмний социалист уралдаанд удаа дараа түрүүлж, 1988 онд хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо хошуучлан байгууллагын аваргаар шалгарч байсан ажилтан билээ. Улсад олон жил идэвх зүтгэлтэй ажилласны учир Ардын хувьсгалын ойн медалиуд, олон хүүхэд төрүүлэн өсгөж “Алдарт эх” I, П одонгоор шагнагдсан.
Дэлгэрэнгүй...
Авирмэдийн Аюурзана
Авирмэдийн Аюурзана 1938 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн. Улс нийгэмдээ 35 жил хөдөлмөрлөсний дотор төр, засгийн үйлчилгээний авто баазын даргаар 16 жил тасралтгүй ажилласан манай туршлага дадлагатай ахмад удирдах ажилтны нэг юм. А.Аюурзана нь 1977 оноос Засгийн газрын Авто баазын даргаар ажилласан хугацаандаа өөрийн үйл ажиллагаандаа байнга дүгнэлттэй хандаж төсөвт аж ахуйн тооцоотой ажиллах, хөдөлмөр зохион байгуулалт, цалин урамшууллын системийг боловсронгуй болгох, автомашины парк ашиглалтыг сайжруулах, хамт олны идэвх санаачилгыг сайжруулж, сахилга дэг журмыг өндөржүүлэх зэрэг хэд хэдэн чухал ажлыг санаачлан зохион байгуулсан нь тодорхой үр дүнгээ өгсөн байна.
Дэлгэрэнгүй...
Түвийн Пүрэв
Түвийн Пүрэв 1935 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрсөн. Улсад 37 жил, тус газарт 20 жил ажилласан хөдөлмөрийн ахмад сэхээтний нэг. Т.Пүрэв тус газрын хяналтын байцаагч-нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа харъяа газруудын санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, дүн шинжилгээ хийж, өмч хөрөнгийн бүртгэл тооцоо, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, эд хариуцагч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар шат дараалтай ажил зохиож ирсэн байна. Үүний зэрэгцээ газрын жилийн ажлын болон төсвийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг нь гаргах, дараа оны системийн байгууллагуудын дунд зохиосон. Уралдааны дүнг гаргаж, шалгаруулах зэрэг Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын дотоод асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хүч чадлаа дайчилж, идэвх санаачлагатай ажиллаж ирсэн манай ахмад ажилтан.
Дэлгэрэнгүй...
Онолтын Пүрэв
Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын сантехникийн механик Онолтын Пүрэв 1933 онд Өвөрхангай аймгийн Дөлгөөн сумын нутагт төрсөн. 1949 оноос улс, олон нийтийн байгууллагад тасралтгүй 40 гаруй жил хөдөлмөрлөсний дотор Засгийн газрын ордны сантехникийн механикаар 32 жил ажилласан, газрын ууган ажилчны нэг юм.
Үйлчилгээний энэ харуицлагатай ажилд олон жил ажиллахдаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж эрхэлсэн ажлаа зохих түвшинд гүйцэтгэн хамт олныхоо итгэлийг хүлээж чаджээ. 1975 оноос социалист хөдөлмөрийн төлөө бригадын ахлагчаар амжилттай ажиллаж 1985 онд уг бригад нь МҮЭ-ийн төв зөвлөлөөс “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, цол мандатаар шагнагджээ.
Дэлгэрэнгүй...
Жамцын Болод
Нөхөр Жамцын Болод Та нам, улсын байгууллагад 42 жил ажилсны 19 жилд нь Намын Төв Хороо, Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Та Намын Төв Хороо, Засгийн газрын нэн хариуцлагатай үйлчилгээний байгууллагуудыг аж ахуй, зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, үйлчилгээний өвөрмөц нарийн ажилд хамт олныг сургаж хүмүүжүүлэхэд нөр их идэвхи санаачилга гаргаж үр дүнд хүрснийг бид бүгд сайн мэддэг юм.
Дэлгэрэнгүй...
Нямсүрэнгийн Түдэв
Н.Түдэв нь хэвлэх үйлдвэрт 1970 оноос тасралтгүй 20 жил ажилласан бөгөөд линотипч, генераторч, цехийн мастер, засварын механикч,ерөнхий механикч зэрэг ажлуудыг хийж байгаа юм.
Н. Түдэв нь машин механикийн засварын график гаргаж, графикийн дагуу үзлэг, үйлчилгээг чанартай хийдэг учир техникийн сул зогсолт гаргадаггүй байна. Ажиллах хугацаандаа хавтас, дэвтрийн хэмжээг шинэчлэх зэрэг хэд хэдэн оновчтой санал гаргаж, үйлдвэрт нэвтрүүлсэн. Гарчгийг үсэг цутгагч машин, хэвлэсэн зүйл хатаах шкаф, алт дарагч тигель-пресс машин зэргийг нөхөдтэйгээ хамтран хийсэн нь үр дүнтэй болсон юм.
Дэлгэрэнгүй...
Насангийн Дамбий
Нөхөр Н.Дамбий улсын авто тээврийн ажилд 51 жил зүтгэж байгаагийн 42 жил нь Засгийн газрын үйлчилгээний авто баазын дарга, орлогч даргаар ажиллаж байгаа манай ахмад , тэргүүний, туршлагатай ажилтан юм. Энэ хүн, ажлын гүнд орж хүнтэй тодорхой ажилладаг, авто аж ахуйг удирдах ажилд дадлагажсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг чанар нь хамт олонд үлгэр дууриал болж байдаг юм. Н. Дамбий нь нам, төрийн төв байгууллагын ажилтнуудад үйлчлэх хариуцлагатай үүргээ гүнээ ухамсарлан машин техникийг болвол бэлэн байлгах юмсан гэж чин сэтгэлээсээ мэрийдэг, хүнтэй зөв боловсон харилцаж, аж ахуй үйлчилгээний нарийн төвөгтэй аливаа ажлыг заавал болгож бүтээх талаас нь үргэлж санаачилж ажилладаг онцлогтой хүн юм.
Дэлгэрэнгүй...
Давгын Загд
Засгийн газрын ордны үйлчлэгч Д.Загд 1943 оноос эхлэн 42 дахь жилдээ ажиллаж байна.Нөхөр Д.Загд нам , төрийн ордны үйлчилгээний чухал ажилд үр бүтээлтэй , нягт нямбай , асар хичээнгүй ажилладгаараа хамт олондоо өндөр үнэлэгдэж , хойч үедээ уламжлагдах гавъяатай хүн юм. Д.Загд нь Засгийн газрын ордныг байнга дээдлэн хүндэлж, түүнийг цэвэр цэмцгэр байлгахын төлөө амралт, баяр ёслолын үе, өглөө, орой гэхгүй чин сэтгэлээсээ зүтгэдэг онцлогтой. Д. Загдын үлгэр дууриал, үр бүтээлтэй, эх оронч, шаргуу хөдөлмөрийг нам, засаг өндөр үнэлж “ Сүхбаатарын одон”, “Алтан гадас “ одон, бусад медалиудаар шагнажээ. Д.Загд “ нам, засаг хүнийг ямар албан тушаалын ажил хийж байгаагаар нь биш ямар үр дүнтэй ажиллаж байгаагаар нь үнэлдэг юм “ гэж ярих дуртай.
Дэлгэрэнгүй...
|
|