Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Тамхи татахыг хориглосон тэмдгийн загварыг Эрүүл мэндийн яамнаас шинэчлэн баталсан. Энэхүү тэмдэг дээр "Тамхины хяналтын тухай хуулийн 9.1 дэх заалтыг зөрчсөн ...иргэнийг 50000 төгрөг, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгоно" гэжээ. 

Тэгвэл Тамхины хяналтын тухай хуулийн есдүгээр зүйлийг та бүхэндээ дахин сануулъя. 

9 дүгээр зүйл. Утаат тамхи татахыг хориглох
9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:
9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;
9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;
9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;
9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;
9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;
9.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин;
9.1.7.агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;
9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.


Хууль хэрэгжиж эхэллээ ...

2013 оны 03 сарын 01 | Үзсэн : 6143