Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 35 - 36
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус газрын ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авч Төрийн ордонтой танилцуулж, авъяаслаг хүүхдүүдийн концерт үзэж сонирхлоо. Мөн тухайн өдрийг угтаж ажилтнуудын хүүхдүүдийн дунд зарласан "Миний мөрөөдөл" сэдэвт гар зургийн уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Үйлчлэгч Б.Соёлмаагийн охин Б.Баярмаа, үйлчлэгч Я.Хоролтогтохын охин Х.Хулан, үйлчлэгч Д.Тунгалагийн хүү Б.Төгөлдөр, Цай зөөгч Б.Энхцэцэнгийн хүү Б.Бат-Ирээдүй нар газрын захирал Д.Нямжав баяр хүргэж, шагнал гардуулсан үйл ажиллагаа боллоо. Тухайн арга хэмжээг зохион байгуулахад оролцсон нийт ажилтнууддаа ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
2013 оны 06 сарын 03 | Үзсэн : 1159
|
|