Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Төрийн ордны Их танхимд Монголын хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатар ирж “Ажлын хамт олны аз жаргалтай бүтээлч хандлага” сэдвээр лекц уншлаа.
Аз жаргал гэдэг бол “Өглөө ажилдаа урам зориг дүүрэн ирдэг,  орой гэртээ баяр хөөр дүүрэн харьдаг” хүнийг хэлнэ, ийм учраас өдрийн 8 цагаа өнгөрүүлж байгаа ажил нь хамт олны халуун дулаан уур амьсгал дүүрэн байх ёстой. Бидний алдаа юунд байдаг вэ, хамт олон гэж хэн бэ, мэргэжлээрээ бахархах нь бидэнд ямар давуу талыг өгдөг вэ, багаар ажиллах ба түүний ач холбогдол, өөдрөг бүтээлч хандлага, цаг төлөвлөлт ба ажлын стресс зэрэг маш олон сэдвийн хүрээнд үр дүнтэй сонирхолтой яриа өрнүүлэн нэгэн цагийг хамт олноороо өнгөрөөлөө.

2017 оны 10 сарын 26 | Үзсэн : 2947