Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

      Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг боллоо.
АЕГ-ын Үндэсний төв архивын захирал архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Сайнжаргалаар ахлуулсан, Үндэсний төв архивын Цахим архив бүрдүүлэлтийн ахлах архивч Д.Цэндсүрэн Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын ахлах архивч Х.Гэрэлмаа ТАЗ-ийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч Ж.Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 18-ны өдрүүдэд улсын үзлэгийг зохион байгуулж 86,7%  буюу БҮРЭН ХАНГАЛТТАЙ үнэлгээ өгөв.

 

2025 оны 11 сарын 19 | Үзсэн : 58