Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын энэ удаагийн мэдээллийн цагаар ХЗХДТөвийн тэргүүн, Гэр бүлийн радио 104,5 Хос Урлаг, Гэр бүлийн боловсрол олгох нэвтрүүлгийн хөтлөгч, МЗХ-ны Сүхбаатар дүүргийн тэргүүлэгч, гэр бүл судлаач Ж.Баясгалан ирж " Гэр бүлийн аз жаргал ба хүүхдийн хүмүүжил" лекц уншлаа. Гэр бүлийн үнэ цэнэ гэж юу болох, нэг нэгнээ хэрхэн бүрэн ойлгож аз жаргалыг  бүтээх, хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал зүйл юу болох, хүүхдийн онцлогт тохируулж хэрхэн зөв хүмүүжүүлэх гээд олон сайхан сэдвээр лекц уншин халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадлаа.

 

2017 оны 09 сарын 21 | Үзсэн : 2628