Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 32.3 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаар тогтоолыг үндэслэн “Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор” (Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт) төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг тус тус татан буулгаж байгаа тул эдгээр байгууллагуудтай холбогдолтой өргөдөл, хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд info@sgsa.gov.mn цахим шуудан, 51-262763 дугаарын утсаар авч байгааг үүгээр мэдэгдэж  байна.

 

                                                            АЖЛЫН ХЭСЭГ  

 

2022 оны 11 сарын 23 | Үзсэн : 1029