Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

    Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, хүндэт жуух бичгийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Ж.Тамир гардууллаа.

"Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр ЧМХ-ийн дарга С.Од
"Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр үйлчлэгч Д.Эрдэнэтуяа, С.Отгонцэцэг, М.Уранчимэг, Н.Түмэнбаяр, цай зөөгч О.Уламбаяр
Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт жуух бичиг"-ээр дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мягмаржав нарыг тус тус шагнав. Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг нийт ажилтнуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.


 

2020 оны 07 сарын 10 | Үзсэн : 2331