Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь дараахь объектуудыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр

Төрийн ордны 2 давхарын баруун, зүүн кофе шопыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагаас өмнө Төрийн ордны В-1 давхарын 1 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна. Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 3 хувь ирүүлнэ.

2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

д/д

Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт

Байршил /хөрөнгө/

Талбайн хэмжээ2/

1

Кофе шоп /баруун/

Төрийн ордны 2 давхарт байрлах  

85.4 м2

2

Кофе шоп /зүүн/

Төрийн ордны 2 давхарт байрлах          

43.43 м2

3

 Үйлчилгээний тоног

 төхөөрөмж, тавилга

 эд хогшил

Ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж  тавилга хэрэгсэл

 

 

 

 

3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг

УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордон    В-1 давхар 1 тоот

Материал нээх хугацаа, хаяг байршил

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон 1 давхар, визит өрөөнд нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг.

/Жич: - түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно,             

          - тоног төхөөрөмж тавилга хэрэгсэлийг түрээслэх     

            төлбөрийн хэмжээг 1 жилд байгуулах элэгдлийн

            хэмжээнээс багагүй байхаар тооцно./

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэний хувьд:

  • Иргэний үнэмлэхийн лавлагааг авчрах /E-mongolia лавлагаа/
  • Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
  • Харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 2 жилийн дансны хуулга;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт              /E-mongolia лавлагаа/;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
  • Талбай түрээслэх үнийн санал;
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө.

Хуулийн этгээдийн хувьд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан;
  • Татварын тодорхойлолт;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /Emongolia лавлагаа/;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
  • Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал.
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл

  • Төрийн ордны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарт, дүрэм, норм

 

 

4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын  18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус  үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Баруун, зүүн кофе шопуудын аль нэгийг дангаар нь түрээслэх материал өгч оролцож болно

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

Барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.

5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ТЗҮЭГазар дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 260252 дугаартай утас, www.sgsa.gov.mn цахим хаягаар  болон  enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.

Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон В1 давхар, 1 тоот

Холбогдох албан тушаалтан: Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр

Утасны дугаар: 260252, 99086663

 

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
 2022.12.13

 

2022 оны 12 сарын 13 | Үзсэн : 182