Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд болов. Шагналыг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Ж.Тамир гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Цахилгааны техникч Х.Батсүх

Алтангадас одонгоор
Сантехникийн техникч Ч.Нямдорж
Сантехникийн техникч Д.Баярсайхан
Сантехникийн техникч Ш.Түмэн
Гадна талбайн үйлчлэгч Н.Батсайхан
Төв аж ахуйн эрхлэгч А.Ган-Эрдэнэ нарыг

Хөдөлмөрийн хүндэт медалиар
Гадна талбайн үйлчлэгч Б.Нямдоржийг тус тус шагналаа.
      Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг нийт ажилтнуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.

 

2021 оны 02 сарын 24 | Үзсэн : 977