Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. Шагналыг газрын дарга Ж.Тамир гардуулан өглөө.

    Алтангадас одонгоор
Ахмад ажилтан Г.Аюушбаасан
Ахмад ажилтан А.Энхжаргал
Үйлчилгээний менежер Г.Лхагвасүрэн
Үйлчлэгч Х.Алтаннавч

     Хөдөлмөрийн хүндэт медалиар
Үйлчлэгч Б.Соёлмаа
Үйлчлэгч Ш.Уранбилэг
Үйлчлэгч Ч.Отгонцэцэг
Үйлчлэгч Д.Дариймаа
Цахилгаанчин Э.Баасанхүү
Хөргөлт агааржуулалтын засварчин Д.Батбаатар
Тоног төхөөрөмжийн техникч Б.Бямбанаран
Ерөнхий нягтлан бодогч Д.Ганчимэг
Нярав Д.Гантөмөрийг тус тус шагналаа.
     Энэ шагнал бол та бүхний улс эх орон, албан байгууллагынхаа өмнө хийж бүтээсэн ажилд төр засгаас өгсөн үнэлгээ, мөн ирэх он жилүүдэд хийх олон олон ажлыг нугалах урам өгч байгаа шагнал юм шүү олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэх үүргийг давхар өгч байгааг дарга Ж.Тамир тодотгон хэлээд "Та бүхэндээ, сар шинийн мэнд дэвшүүлье" гэлээ.

2022 оны 01 сарын 28 | Үзсэн : 1350