Мэдээ, мэдээлэл » Тайлан

         Төрийн ордон, ТЁХӨЦ-ын цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний ерөнхий шаардлага”  CS-11-0060:2015 стандартын дагуу хийж гүйцэтгэн, Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, заал танхимуудад нийт 309 удаагийн хурал, зөвлөгөөн, үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 28184 хүн хамрагдан үйлчлүүллээ.  Монгол улсын их хурлын даргын урилгаар БНХАУ-ын Байнгын хорооны даргын болон АНУ-ын Үндэсний тагнуулын даргын Монгол улсад хийсэн төрийн айлчлал, Монгол-Хятадын засгийн газар хоорондын комиссын хуралдаан, Монгол бахархлын өдөр, Чингисийн одон гардуулах, Төрийн туг цэнгүүлэх, гал бадраах, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнүүд, Төрийн ордны Их танхимд "Монгол улсад шинжлэх ухаан, технологийн чөлөөт бүс байгуулах" олон улсын чуулга уулзалт, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт" үндэсний II чуулган зэрэг томоохон хурал, зөвлөгөөний бэлтгэл, үйлчилгээг чанарын шаардлагын түвшинд ханган ажиллалаа.Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх, Төрийн ордонтой танилцах арга хэмжээ 104, шагнал гардуулах арга хэмжээ 2, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх 4 удаагийн ёслолын арга хэмжээ тус бүрийг зохион байгуулах үеийн үйлчилгээг чанартай гүйцэтгэж ирлээ.Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойг угтсан нийтийн их цэвэрлэгээний хүрээнд Төрийн ордны нийт албан өрөө, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, гадна талбайд их цэвэрлэгээ хийж  ажиллалаа.Төрийн ордны 0.4 кВ-ын цахилгааны самбарууд нь 1951-1981 онд тоноглогдсоны улмаас хуучирч муудан ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн зэрэг шалтгаанаар ачаалал даахгүй халалт үүсэх, автомат (хориг) ажиллахгүй байгаа зэргээс цахилгааны гэмтэл, доголдол удаа дараа гарч аваарийн байдалтай байгааг шинэчлэн солих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулга, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулсанаар эхний ээлжинд 130.0 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлээд байна.АСЕМ-ын дээд  хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд Төрийн ордны их танхимыг засварлан тохижуулах, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулахад  шаардагдах төсөв, зардлын тооцоог дахин тодотгож баримт бичгийг бүрдүүлэн, уг зардлын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлээд байна.Төрийн ордны 178, 193, 195, 197, 196 а,б,в, 170 а,б,в, 179 тоот өрөөнүүд, В2 жигүүрийн I давхрын коридор, ариун цэврийн өрөөнүүдийн засварын төсөв боловсруулан батлуулж, уг ажлуудын гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаа.

       Энэ сард манай газрын дуудлага, шуурхай ажлыг хариуцсан ажилтан Төрийн ордонд байрладаг 9 байгууллагаас  үйлчилгээний 7 төрлөөр нийт 235 дуудлага хүлээн авч, 100,0 хувийн хангалттай үнэлгээгээр хэрэгжүүлсэн байна.

           Тайлангийн хугацаанд төрийн ордны хэрэглэгч байгууллагуудад Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын байнгын нийтлэг 7 багц үйлчилгээний хувьд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

           1. Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 159 хөшиг, 191 тюль, бусад 12 нэрийн 1218 ш даавуун эд зүйл угааж цэвэрлэв. Мөн 77 удаагийн зөөвөр тээвэр хийж, 14270 удаа өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөний хог хаягдлыг зайлуулж, сантехникийн 66, мужааны 93, цахилгааны 84 үйлчилгээг дуудлагаар гүйцэтгэв.

Мужааны 59 удаагийн дуудлагын ажлаар хананд толь тогтоох  2 ш, хананд төрөл бүрийн жаазтай зураг  тогтоох 29 ш, мөн орос сейф онгойлгох цоожинд  шинээр түлхүүр тааруулах 2 ш, хурлын болон бичгийн ширээ салгаж  угсрах  2 ш, хаалганы цоожны гол шинээр солих  1 ш, хаалганы цоожны  аппарат засварлах  3 ш, сандлын хугарсан дугуй  шинээр солих  2 ш, тумбочикны хугарсан дугуй шинээр сольсон  4 ш, модон сандал наасан 3 ш, дугуйт сандлын насос шинээр сольсон  1 ш, цонхны засварыг 4 цонхонд, дээврийн төмрийн засварыг 3 удаа, дээврээс ус зайлуулах хоолойнуудыг бөглөх ажил, IY давхарын нийтийн эзэмшлийн 10,8 м2 талбайн зүймэл модон шалыг хуулж шинээр сольсон ба хурлын фон 1 ш, шкафны хаалга, нугас, бариулын засвар 5 удаа хийж гүйцэтгэсэн байна.

           2. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын 10593,15 м2 нийтийн эзэмшлийн талбай, 12026,52 м2 өрөө тасалгаа,1021 м2 ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, Төрийн ордны гаднах талбайн цас, мөсийг бүрэн арилгаж, Төрийн ордонд байгаа нийт 2675 ш цэцэгт ургамлын чанарт тогтмол үзлэг хийж, 15 савтай цэцгийг шинээр сольж, хүлэмжинд үрслүүрийг шилжүүлэн тарилаа.

           ГХЯ-ны Ёслолын газар, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар БНХАУ-ын Байнгын хорооны даргын айлчлалын угтах ёслолд 1 баглаа, МУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамт гадаад улсад айлчлах үеийн 2 баглаа цэцгийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж үйлчиллээ.

3. Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолбор, Төрийн ордны хэрэглэгчдийг энэ сард 148715,8 Квт/цаг эрчим хүчээр хангаж, “УБЦТС”ХК, Зүүн түгээх төвийн шуурхай албатай хамтран ээлжит үзлэг шалгалт хийж, 6кВ, 0,4 кВ, АВР, Т1, Т2 болон дизель генераторын хэвийн ажиллагааг 5 удаа шалгаж, албан ажлын өрөө тасалгаа, нийтийн эзэмшлийн хэсэгт 184 гэрлийн шил сольж, 10 удаа автомат залган, 25 ш сэрээ залгуур, унтраалга, розетка засварлаж, АВР-ийн үзлэгийн 31 удаа, нийтийн эзэмшлийн газруудын гэрлийн бүрхүүлд 8 удаа үйлчилгээ хийлээ. Төрийн ордны 8 ш цахилгаан шатанд ээлжит засвар үйлчилгээг хийж, Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборийн цахилгаан шатны 4 ш моторын хүчдэл тогтворжуулагчийн холболт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн судалгаа, харьцуулалт, сонгон шалгаруулалтыг хийж тоног төхөөрөмжөө суурилуулж дуусаад программын тохиргоо хийгдэж байна.

Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбай, зарим албан тасалгаанд хэрэглэгддэг U хэлбэрийн гэрэлтүүлгийн нөөц дууссан, олдоцгүй болсонтой уялдуулан шинэчлэх  лед гэрлийн үнийн, техникийн үзүүлэлтүүдийн судалгаа хийж сонгож аваад суурилуулах ажил хийхээр бэлтгэж байна.

          4. Дулааны төв узельд дулааны хаалт арматуруудад үйлчилгээг тогтмол хийж төрийн ордны дулааны тохируулан, усан хангамж, хөргөлт агааржуулалтын ажлыг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 235,61 к/дж дулаан, 5550 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, дулааны болон халаах хэрэгсэлд 76 удаагийн тохиргоо, засвар үйлчилгээ хийгдлээ. Агаааржуулалтын техникийн өрөө, В1, В2, К5, К6-К9 дүгээр кондиционерүүдэд урьдчилан сэргийлэх техникийн үзлэг, блансын хаалтуудын үзлэг, тохиргоо, хуурай, нойтон цэвэрлэгээ хийлээ.

Төрийн ордны зүүн урд арканд байрлах Төрийн гал тахих өргөөнд халаалтын шугамын винтель, холбох хэрэгслэлийг солив.

           5. Төрийн ордны усан хангамжийн тоноглолын хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, нийт 4440 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, ариутгах татуургын тоноглолын 68 гэмтлийг засварлан сэлбэж, сантехникийн засвар үйлчилгээг 25 удаа хийж, зоогийн газрын бөглөрсөн ф100-ын бохирын шугамыг засварлав. Төрийн ордны  бүх ариун цэврийн өрөөнүүдийн сифон, холигчүүдийг шалгах, өргөтгөлийн ариун цэврийн өрөөний цэвэр усны шугам хөлдсөнийг засварлаж,  дулаалга хийсэн.

           6. Төрийн ордны заал танхимд эрүүл ахуйн хяналтыг 202 удаа хийж, УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хороо, намын бүлгүүдийн хуралдааны танхим, Засгийн газрын хуралдааны танхим болон ажлын байрны дулаан, чийгшлийг хэвийн хэмжээнд хангасан.

Баруун, зүүн, хойд гол хаалганы агаарын дулаан хөшигнүүдийг цагийн хуваарийн дагуу ажиллууллаа.

          7. Төрийн ордноос гарсан хуурай 18 тонн хогийг 13 удаа арчиж, зөөх ажлыг гүйцэтгэлээ.

                                   

                                                                    Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар

2015 оны 12 сарын 04 | Үзсэн : 3085