Мэдээ, мэдээлэл » Тайлан
Тус газар нь Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийтлэг үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэж, үйлчилгээний ажилтнуудын мэргэшил, дадлага ур чадварыг дээшлүүлэн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар үйлчилгээний чанарыг сайжруулан Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зохион байгуулалтаар ажиллаж дэвшүүлсэн зорилтуудаа ханган биелүүлж ажиллав. 1.Удирдлага, зохион байгуулалтын ажлын талаар Оны эхэнд нийт ажилтан, албан хаагчдын тайлангийн хурлаар Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллалаа. Төлөвлөгөөнд нийт 90 зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 71 ажил 100 хувийн, 4 ажил 95 хувийн, 5 ажил 90 хувийн, 8 ажил 80 хувийн, 2 ажил 50 хувийн биелэлттэй дүгнэгдэж газрын хэмжээнд төлөвлөсөн ажлаа 97,5 хувиар биелүүлэв. Газрын үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан газрын захирлын 192 тушаал, “Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар /Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр/-ын эдийн засаг, санхүүгийн зорилтот түвшинг дүгнэх, урамшуулал олгох”, чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001: 2010 олон улсын стандартын баталгаажилтыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааны баримт бичгийн бүртгэл хөтлөлтийг сайжруулан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн, байгууллагын стандарт, заавар, нийтлэг үйлчилгээ, санхүүгийн холбогдолтой журмуудыг шинээр боловсруулан батлуулж үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжилтийг хангаж ажилласнаар чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартын баталгаажилтыг 4 дэх удаагаа хамгаалав. Тайлант хугацаанд төрийн ордонд байрлаж үйл ажиллагаагаа эрхэлдэг бүх байгууллагуудад нийтлэг үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, сар тутам Тамгын газруудад тайлагнаж ажлын үр дүнгээр санхүүжих ажлыг бүрэн хэвшил болгов. Төсвийн ерөнхийлөн захирагчтай ТЗҮЭГ-ын захирлын 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдож уг гэрээг 11 сард байгуулж баталгаажуулав. Засгийн газрын 149 дүгээр тогтоолын дагуу Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах эрх зүйн шийдвэр гаргуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төрийн байгууллагуудад үйлчлэх нийтлэг үйлчилгээний журам”, “Хэрэглэгч байгууллагуудад нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх тооцоо судалгаа” хийж, санал дүгнэлт боловсруулж хүргүүлэв. 2015 онд Сургалтын төвд үйлчлэгчийн мэргэжил олгох 5 удаагийн сургалтаар 100 гаруй хүнд үйлчлэгчийн мэргэжил эзэмшүүлснээс гадна Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний 50 гаруй ажилтнуудад “Төрийн үйлчилгээний ажилтны ёс зүй”, “Үйлчлэгч” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав. Мэдээллийн ил тод байдал, цахим технологийн үйл ажиллагааг идэвхжүүлэн гадаад ВЕБ хуудсанд байрлах Газрын захирлын мэндчилгээг англи хэл дээр орчуулж байрлуулав. Дотоод цахим мэдээллийн системийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, дэлгэрэнгүй танилцуулга хийж, байгууллагад хийгдсэн гэрээний бүртгэл, тушаал шийдвэрийн бүртгэлд програмаар хяналт тавьж ажиллав. Байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг газрын захирлаар батлуулан ажил үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, алба, харъяа байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, төсөвт зардлын зарцуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нийтлэг үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, засвар тохижилтын болон төрийн өндөр хэмжээний айлчлалын бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын чиглэлээр нийт 15 удаа шалгалт, хяналт-үнэлгээ хийж, үр дүнг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Тайлант хугацаанд ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 23 хүнд 10,8 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж, өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан 9 ажилтанд 32,8 сая төгрөгийн тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжын дагуу олгуулав. Билгийн улирлын цагаан сар, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 2 удаа 150 ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг газрын ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулж, газрын хэмжээгээр Төрийн дээд одон медалиар 9 ажилтан, салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 10 гаруй хүн шагнагдав. Байгууллагын захиргаанд иргэд, ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн 62 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч судлан 93,6 хувийг хууль, журмын дагуу хугацаанд нь бүрэн шийдвэрлэв. Байгууллагын архивыг нүүлгэж, өрөөг шинээр тохижуулан архивын баримтыг хадгалах журмын дагуу нягтруулан байрлуулж, 1943-2006 он хүртэлх Төр, засгийн төв байгууллагуудын ажилчдын цалингийн карт, 1973-2003 он хүртэл ТЗҮААЭГазарт ажиллаж байгаад чөлөөлөгдсөн хүмүүсийн хувийн хэрэг гэх мэт нийт 206 хадгаламжийн нэгжийг хуудас бүрээр тоолж дугаарлан цахимжуулж ажилласнаар Архивын улсын үзлэгээр 91,6 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэгдэв. Тайлант хугацаанд үйлчлүүлэгчдээс ирүүлсэн ажил, үйлчилгээтэй холбогдолтой 5050 гаруй дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч цаг тухайд нь барагдуулсан ба дуудлага ирүүлж үйлчилгээ авсан байгууллага, ажилтнуудаас тухай бүрд нь ажлын чанарын үнэлгээний хуудас авч хэвшүүлэв. Дуудлагыг шуурхай зохицуулсан ажлын биелэлт 96,5 %-тай хэрэгжив. 2.Санхүү, хангамж үйлчилгээний чиглэлээр Газрын 2014 оны жилийн эцэс болон 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, эдийн засгийн үзүүлэлтийн биелэлтэд харьцуулалтын болон гүйцэтгэлийн шинжилгээ хийж Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих шийдвэрийг гаргуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ТЗҮЭГ-ын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг газрын захирлаар батлуулан 100 хувь биелүүлэв. 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн аж ахуйн тооцоон дээр ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Төр, засгийн төв байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний гэрээг 10 байгууллагатай байгуулж ажилласнаар үндсэн үйл ажиллагаанаас 2,863,9 сая төгрөг, туслах үйл ажиллагаанаас 334,3 төгрөг, нийт 3,227,5 сая төгрөгийг төвлөрлүүлэн зохих зардлуудыг хугацаанд нь санхүүжүүлэв. Дээрх орлогоос цалин, татварт 1,758,5 сая, бараа материал худалдан авалтад 946,1 сая, тогтмол зардалд 514,9 сая төгрөгийн санхүүжилт хийж Төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн ажиллах бололцоогоор хангав. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж 5,0 сая төгрөгөөс дээш гүйлгээг www.shilendans.gov.mn сайтад байршуулж тайланг ЗГХЭГ-ын санхүүд тогтмол тайлагналаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг цахим хэлбэрээр тайлагнаж газрын бүх ажилтнуудын эрүүл мэнд,нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, регистрийн дугаарт тулгалт хийж баталгаажуулан, НДШ төлөлт, ХХОАТ-ын төлөлтөд зөрчилгүй ажиллав. Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу 1м2 талбайн түрээс, ашиглалтын үнэлгээг гаргаж захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж Төрийн ордонд байрладаг байгууллагуудын талбайн хэмжээгээр нь тооцож гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ, байр ашиглалтын зардлыг байгууллага тус бүрээр Сангийн яамны Төрийн сангаар баталгаажуулан тухайн байгууллагын 2015 оны төсөвт тусгуулж санхүүжилтийг авч ажиллав. Өмч хамгааллын байнгын комисстой хамтран сүүлийн 10 гаруй жил шийдвэрлэгдээгүй байсан “Нийслэл-Өргөө” ХХК-тай холбоотой 32,0 сая төгрөг, Хөдөлмөрийн баатар Аварзэдтэй холбоотой 1,3 сая төгрөг, аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан Дашхүүтэй холбоотой 8,4 сая төгрөг, иргэн Б.Лхагвасүрэнтэй холбогдолтой 779,6 мянган төгрөг, нийт 42,5 сая төгрөгийн өрийг бүрэн барагдуулав. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуульд нийцүүлэн бэлтгэн нийлүүлэгчдээс үнийн санал авч судалгаа хийж гэрээ байгуулсны дагуу 20 гаруй байгууллагаас 290,9 сая төгрөгийн худалдан авалт хийж хангамжийн үйл ажиллагааг тасралтгүй явуулав. Тус газар 2016 онд улсын төсвөөс санхүүжих шийдвэр гарах болсонтой холбогдуулан 3,177,344,1 мян.төгрөгийн холбогдох тооцоог хийж төсөвт тусгуулах саналаа ЗГХЭГ-т хуулийн хугацаанд хүргүүлэв. 3.Байр ашиглалт, инженерийн байгууламжийн найдвартай ажиллагаа, засвар тохижилтын үйлчилгээний талаар Цахилгаан хангамжийн үйлчилгээгээр: Төрийн ордон болон ТЁХӨЦ-ыг 1`581`252.26 квт/цаг цахилгаан эрчим хүчээр сааталгүй хангаж, 9.595.88 ккал дулааны эрчим хүчээр хангаж, өрөө тасалгааны дулааныг тогтмол 20-23 хэмд байлгаж, 24`064 м3 хэрэглээний цэвэр ус ашиглаж, мөн хэмжээний бохир усыг зайлуулж, өрөө тасалгаа, заал танхимын агаар сэлгэлтийг найдвартай хангаж үйлчлүүлэгч байгууллагын ажилтнууд болон Төрийн ордон ТЁХӨЦ-т зохион байгуулагдсан арга хэмжээг хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллав. Төрийн ордон, ТЁХӨЦ-ын цахилгаан хангамжийн 2*630КВА трансформатор бүхий 6кВ-ын дэд өртөөний тоног төхөөрөмжийн сар бүрийн үзлэг үйлчилгээг “УБЦТС” ХК-тай хамтран хийж гүйцэтгэснээр эрчим хүчээр найдвартай, үл тасалдах нөхцлөөр хангав. Төрийн ордон ТЁХӨЦ-ын цахилгааны хэрэглээг нийт 4 ш 3 фазын гүйдлийн трансформатораар хэмжиж, найдвартай хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, сайжруулахын тулд засвар, үйлчилгээнүүдийг цаг тухайд нь хийж гүйцэтгэлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын гэрлийн самбарын 18 групптэй автомат таслуурын ашиглалтын хугацаа дууссан тул Schneider болон АВВ брэндийн АВВ 16А, АВВ 25А 18ш, АВВ100А автоматаар сольж шинэчлэв. Төрийн ордны нөөц дизель станцын талаар авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний 169 дүгээр тушаалаар байгуулж, нөөц дизель станцыг мэргэжлийн байгууллага болох “УБЦТС” ХК-нд балансаас балансад шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гаргуулав. Төрийн ордны цахилгаан хангамжийн ХТ, ХС, ГС самбаруудыг хүчин чадал, тоо хэмжээ зэргээр нь ангилж, шинэчлэх шаардлагатай самбаруудын тоог гаргаж үнийн судалгаа хийж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох баримт бичгүүдийг ЗГХЭГ-т албан бичгээр хүргүүлээд байна. Төрийн ордны В1, В2 жигүүр, нийтийн эзэмшлийн коридор, вестибюль, зарим албан өрөөнүүдэд ашиглагдаж байгаа U хэлбэрийн гэрлийг 1961 оноос эхлэн ашиглаж байгаа бөгөөд гэрлийн нөөц дууссан тул сүүлийн үеийн технологийн эко лед гэрлийн судалгаа тооцоо хийж, нийт 500 ш гэрэл солих шаардлагатайг удирдлагад танилцуулж эхний ээлжинд I давхрын нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийг шинэчлэх ажил хийгдэв. Төрийн ордны В1 жигүүрийн II, III, IҮ давхрын их засвар шинэчлэлтийн ажилд оролцож IҮ давхрын цахилгааны монтажийг иж бүрнээр нь шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэв. Мөн III давхрын 100 ш нүдэн гэрэл, нийтийн эзэмшлийн хэсгийн гэрэлтүүлгийг эрчим хүчний хэмнэлттэй гэрлүүдээр солив. Төрийн есөн хөлт их цагаан тугийн таазны люстрт 200 ш лед гэрэл сольж байрлуулсан бөгөөд одоо Төрийн ордны нийт гэрэлтүүлгийн 30% нь лед гэрлээр солигдоод байна. Төрийн ордны ачаа зөөвөр, хүн зөөврийн нийт 8 ш цахилгаан шатанд “Хандок елеватор” ХХК 2015/11/27, “Шримекс” ХХК 2015/5/07, Сигма ойтс” ХХК 2015/10/02-аар тус тус 1 жилийн хугацаатай Техникийн магадлагаа хийлгэж зорчигчдын аюулгүй ажиллагааг хангав. Мөн “Хандок елеватор” ХХК-ийн 2 ш, “Шримекс” ХХК-ийн 3 ш, Сигма-Ойтс” ХХК-ийн 2 ш цахилгаан шатны засвар үйлчилгээний гэрээнүүдийг шинэчлэн 2015 оны сар бүрийн ээлжит засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж хонгилын гэрэлтүүлэг, кабины гэрэлтүүлэг, моторын тос солих, зам төмрийн тосолгоо, эсрэг ачааны троссны тосолгоо, өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг үзүүллээ. ТЁХӨЦ-ын барилгад байрлах КОНЕ маркийн 2 ш цахилгаан шат, Төрийн ордонд байрлах Хандок маркийн 2 ширхэг цахилгаан шатанд нийт 4 ширхэг хүчдэл тогтворжуулагч угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Гэрэлтүүлгийг эрчим хүчний хэмнэлттэй Лед гэрлээр сольсон, гадна гэрэлтүүлгийн асаах, унтраах хугацаанд тохиргоо хийснээр Төрийн ордонд 1,581,252.26 кВт/цаг эрчим хүч хэрэглэж, 0,82 сая кВт/цаг эрчим хүч хэмнэж ажиллав. НҮБ-ын 70 жилийн ойг тохиолдуулан захирлаас өгсөн үүргийн дагуу Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын гадна гэрэлтүүлгийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэв. Дулаан хангамжийн үйлчилгээгээр: Төрийн ордон, ТЁХӨЦ, цэцгийн хүлэмж, дизель станцын барилгуудыг 2015-2016 онд дулааны эрчим хүчээр хангах гэрээг “УБДС” ХК-тай байгуулж дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэв. Халаалтын узелүүдийн 4 ш бойлер, хэрэглээний халуун усны бойлеруудад “Дулааны шугам сүлжээ” ХК-иар техникийн угаалга хийлгэж, дулааны узельд халаалтын шугамны засвар, дулааны ерөнхий шугамын тоолуурт баталгаажуулалт хийлгэж дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангаж ажиллалаа. Хэрэглээний халуун усны хог шүүгчүүдийг цэвэрлэх, хаалтуудад засвар үйлчилгээ, салхивчны төв узелийн халаалтын насос, өргөтгөлийн узелийн халаалтын насос, дизель станцын дулааны узелийн хаалт, арматуруудад засвар үйлчилгээ хийж хэвийн ажиллагаатай болгов. Төрийн ордны В1 жигүүрийн II давхрын өрөө тасалгаанууд /Засгийн газрын хуралдааны танхим/-ын халаалтын системийн засвар шинэчлэлтийн 21,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэлээ. Тайлант хугацаанд дулааны шугамын узелд 18 удаа, халаах хэрэгсэлд 86 удаа тохиргоо хийж, усан хангамжийн хэвийн ажиллагааг хангахад сантехникийн тоноглолын засвар үйлчилгээ 287 удаа, ариутгах тоноглолын үйлчилгээ 256 удаа, шуурхай дуудлагаар 1013 удаа үйлчилгээ үзүүлсэн байна. Ариун цэврийн 11 дүгээр өрөөний хөтөвчийг цахилгаан мэдрэгчтэй хөтөвчөөр сольж шинэчлэн, Төрийн ордны Б заалны ариун цэврийн өрөөний хэрэгцээний усны шугам цоорч цаашид ашиглах боломжгүй болсон тул шинээр шугам татаж 10 ш суултуур, 8 ш угаагуур, 5 ш хөтөвчийг хэрэгцээний усаар хангах ажил хийлээ. Засгийн газрын хуралдааны танхимын галын усны шугамын даралтыг өсгөх зориулалтаар насос шинээр монтажлаж суурилуулав. Угаалгын цехийн бохирын шугамын хаялага хэсэгт усан хаалт хийж, фитнесийн өрөөний угаагуурын агшин зуурын халаагчийг тус тус сольж шинэчлэв Төрийн ордны зүүн талын гаднах бохир усны тоосгон хуучин худагны тоосго нь үйрч унадаг, худгийн бөглөрөл үүсдэг, мөн бохир усны шугамын хоолойн хананд нь олон жилийн лаг тогтож битүүрсэн байсныг буулгаж, шинээр ф160 мм-ийн 36 м шугам, ф1500 мм-ийн хөндлөн огтлолтой гадна ариутгах татуургын цутгамал бетон 1ш худаг угсран газар шорооны ажлын хамт хийж гүйцэтгэлээ. Мөн Төрийн ордны гол хэсгийн зоорийн давхрын /ахуйн байрны/ таазаар угсрагдсан бохир усны шугамыг хэсэгчилэн солих засварын ажил хийж гүйцэтгэв. Хөргөлт агааржуулалтын үйлчилгээгээр: Төлөвлөгөө болон хуваарийн дагуу техникийн 39-р өрөө, К4 К9, К5 К6, К7 К8, В1 В2-р кондиционеруудад урьдчилан сэргийлэх техникийн үзлэг хийж, агаар шүүх шүүлтүүрүүдийг сольж, шүүлтүүрийн кабинуудад хуурай болон нойтон цэвэрлэгээг тогтмол хийж агаар сэлгэлтийн хэвийн ажиллагааг хангаж ажиллав. Улсын Их Хурлын чуулганы танхим, Засгийн газрын хуралдааны танхим, их танхим, хуралдааны А, Б танхим, В1, В2 жигүүрийн өрөө тасалгаанууд, ТЁХӨЦ-ын заал танхимуудын агаарын солилцоо болон температур, чийгшилийн хэвийн ажиллагааг хангаж ажиллалаа. Мужааны үйлчилгээгээр: Шуурхай дуудлагаар ирсэн 1376 дуудлагыг чанартай хийж гүйцэтгэв. Нийт дуудлагын 522 буюу 34 хувь нь хананд зураг, толь өлгүүр бусад эд зүйлс тогтоох, 394 буюу 29 хувь, цоожны гол солих, сандал засварлах, хаалга, ширээ, шкаф угсрах дуудлага эзэлж байна. Мужаан цехэд АҮЦ-т шинээр 1,377 м2 модон хаалга, хувь хүний захиалгаар гал тогооны 2,8 м тавилга ТТХГ-ын Төрийн ордны гадна харуулын шовгорт 1,4 м2 хаалга зэрэг 1438,9 мянган төгрөгийн захилгат ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны танхимд 2 дэлгэц байрлуулах ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж, УИХ-ын гишүүдийн ширээний нүүр хэсэгт гарсан хагарлыг засч, дубен шал, таазны хэсэгчилсэн засвар, засал чимэглэлийн ажлыг чуулганы завсарласан хугацаанд хийж гүйцэтгэв. Төрийн ордны 10200 м2 төмөр дээвэр, 100 ш борооны ус зайлуулагч яндангийн арчилгаа үйлчилгээг хийж, ус алдах магадлалтай 3 цэгт цоорхойг бөглөв. ТЁХӨЦ-ын зүүн талын шилэн куполын дутуу хэсгийг “Шилэн хийц” ХХК-нд захиалан хийлгэж, Есөн хөлт цагаан тугны суурийг шинээр бүрж, иж бүрэн цэвэрлэгээ, үйлчилгээг 3 удаа хийж гүйцэтгэв. Барилга засварын үйлчилгээгээр: 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан ажлын 21 өрөө, Шадар сайдын ажлын албаны өрөө, УИХ-ын Тамгын газрын 6 өрөө, ҮАБЗ-ийн 1, ТЗҮЭГ-ын 3 өрөө, Төрийн түүхийн музейн албан ажлын болон сан хөмрөгийн 10 өрөө зэрэг нийт 54 өрөөний засварыг тухайн байгууллагуудын хөрөнгөөр хийж гүйцэтгэснээс гадна нийтийн эзэмшлийн 4 цэгт 700 м2 талбайд 7,828,7 мянган төгрөгийн, нийт 3340 м2 талбайд 66,5 сая төгрөгийн засварыг чанартай хийж гүйцэтгэв. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд Төрийн ордны их танхимыг засварлан тохижуулах, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулахад шаардагдах төсөв, зардлын тооцоог дахин тодотгож баримт бичгийг бүрдүүлэн, уг зардлын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлэх зэрэг 24 ажлыг зөвлөх үйлчилгээрээр хийж гүйцэтгэсэн байна. 4.Цэвэрлэгээ болон бусад нийтлэг үйлчилгээний талаар Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйлчилгээний нэгж хэсгүүдэд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, баг хэсгийн ажлын чанарыг байгууллагын стандартын дагуу өрөө, заал, шат, коридор, ариун цэврийн өрөө, цайны үйлчилгээгээр нь шалгаж, заавар зөвлөгөө өгч алдаа дутагдлыг залруулж ажиллахын зэрэгцээ анхан шатны бүртгэлийн баримт бичгийн хөтлөлт, чанарын дугуйлангийн үйл ажиллагааны протокол, чанарт хяналт тавих зарим үйл ажиллагааны бүртгэлийн баримт бичгийг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэв. Цэвэрлэгээ үйлчилгээгээр: Төрийн ордон, ТЁХӨЦ-ын нийтийн эзэмшлийн болон өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” CS-0060:2009 стандартын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд, заал танхимуудад нийт 3290 удаагийн хурал, зөвлөгөөний үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 386795 хүн хамрагдав. Төрийн ордны их танхим болон заал танхимуудад “Монголын Эдийн засгийн чуулган”, “Онлайн эрх чөлөө” Олон улсын сайд нарын хурал, “Монголын залуу эрдэмтдийн чуулган”, “Шинжлах ухаан технологи, иновацийн экосистем” олон улсын чуулган, Хоол үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган зэрэг хурлын бэлтгэл ажил, Ардчилсан үндсэн хуулийн 23 жилийн ойн нэрэмжит “Шатрын тэмцээн”, Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадам болон Унгар, Болгар, Мьянмар, ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Чех улсын парламентийн дарга, ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга, Энэтхэг улсын Ерөнхий сайдын зэрэг 13 удаагийн төрийн албан ёсны айлчлал, Мьянмар, Унгар, Иран, Англи, Бангаладеш, Шинэ Зеланд, Эквадор, Сингапур, Польш, Перу, Гана, Тайланд, Малайз, Серби, БНХАУ, АНУ, Франц, Финлянд, Дани, Словени зэрэг 25 орны Элчин сайдын итгэмжлэх жуух бичиг барих зэрэг арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангаж үйлчилгээний доголдол дутагдалгүй ажиллалаа. Төрийн дээд шагнал гардуулах 17 удаа, Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх 951 удаа, яам, албан байгууллагын ойн баярын хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол 20 удаа, зураг авах ажиллагаа 108 удаа тус тус зохион байгуулагдахад цаг тухай бүрт үйлчилгээг чанартай гүйцэтгэсэн билээ. Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээг хэвшил болгож 890 хөшиг, 1925 тюль угаалгаж, 2083 гэрэл солиулж, 897 гэрлийн бүрхүүлийг угааж цэвэрлэсэн бөгөөд зөөврийн ажил 2377 удаа хийж, 87 удаа хог хаягдал ачуулж, “Хивс” арга хэмжээгээр 11,5 м хивсний сэмэрч урагдсан хэсгийг оёж засварлав. Цай, визитийн дуудлагаар 61840 аяга цай, кофе, зочны үйлчилгээнд 4250 удаагийн цай, кофе, зөөлөн чихэр, цэвэр ус, шампанскаар үйлчилсэнээс гадна 26 удаагийн хурал семинарын 8035 хүнд кофе бреакийн үйлчилгээг хүргэж ажилласан байна. Тамгын газруудаас цай, кофегоор үйлчлүүлэх албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталсаныг мөрдөж, хурал зөвлөгөөн болон дуудлагын үйлчилгээнд кофегоор, УИХ-ын чуулганы хуралдааны үед нимбэг, жимстэй цай, 3 төрлийн хандалдаг ногоон цайгаар үйлчлэх үйлчилгээг нэмэгдүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн санал хүсэлтийн дагуу УИХ-ын чуулганы танхимд чанадаг кофе, лимон, зөгийн бал, эрүүл мэндийн цайгаар үйлчилж байна. Техникийн засварын үйлчилгээгээр газрын хэмжээнд техник хэрэгслийн нэгдсэн үзлэг бүртгэл хийж, давхардсан тоогоор 96 ш хувилах, хэвлэх, 337 ш бусад техник хэрэгслүүдэд шаардлагатай засвар, үйлчилгээ үзүүлж, хэрэглэгч нарт техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернэтийн орчинд мэдээлэл солилцох, компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах талаар 629 удаагийн зөвлөгөө өгч, хэрэглээний зарим програмыг хэрэглэгчийн компьютерт суулгаж ажиллалаа. Цэвэрлэгээ, үйлчилгээний багуудын тоос сорогч, хивс угаагч машин зэрэг цэвэрлэгээний тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу хийж, ашиглалтын судалгааг 4 удаа хийснээр тоос сорогчны хошуу 78 ш, холбогч 22 ш, хогийн уут 19 ш, хоолой 19 ш нийт 135 ш эд ангийг цэвэрлэгээний багуудад хүлээлгэн өгч хэвийн ажиллагааг хангав. Цэцэг, ногоон байгууламжийн үйлчилгээгээр: ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар 18 сагстай цэцэг, 126 цэцгийн баглаа, хүндэтгэлийн цэцгэн хэлхээ 12, цэцгэн чимэглэл 71 ширхэг зэрэг нийт 227 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж үйлчиллээ. Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбайн 87 ш том, 92 ш жижиг ваартай цэцэг, ургамлын ургалтад үзлэг, арчилгаа хийж, 115 ш ваар худалдан авч 38 албан өрөөг 118 ш цэцгээр цэцэгжүүлэв. Хүлэмжийн 1385-1427 ш цэцгийг арчилж эрвээхэй, петуня, хилэн, арслангийн жавьж гэсэн 5 нэр төрлийн 8400 ширхэг нэг наст цэцгийг үрслүүлэн тарьж Төрийн ордны гадна орчны 20400 м2. зүлэгт талбайг 5 удаа хадаж тэгшлэн өнгө үзэмжийг сайжруулан төрийн ордонд цэцгийн үзэсгэлэн гаргаж борлуулалтаас 2,4 сая төгрөгийн орлого байгууллагад орууллаа. Эмнэлэг сувилахуй, эрүүл ахуйн үйлчилгээгээр анхан шатны 8 төрлийн сувилахуйн үйлчилгээг 576 хүнд 1060 удаа үзүүлж, ахуйн хортон шавьж устгалын “Хан судар” ХХК-иар Төрийн ордны 8400 м2 талбайд хортон шавьж устгалын ажлыг 2 удаа гүйцэтгүүллээ. Цай зөөгч, үсчин, хүнсний нярав, угаалгын ажилчид болон эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг 14 ажилтан, АҮЦ-ын 68, нийт 82 ажилтныг халдварт өвчний нян тээгчийн урьдчилан сэргийлэх 5 төрлийн шинжилгээнд хамруулсан. Мөн газрын нийт ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж, үзлэгт 137 ажилтнууд хамрагдав. Угаалгын үйлчилгээгээр нийт 18515 ширхэг, 24328,74 кг эд зүйлийг угааж, үсчний үйлчилгээг 691 хүнд үзүүлж, оёдлын үйлчилгээгээр 14 нэр төрлийн 334 бүтээгдэхүүн, гадаад орнуудын төрийн далбаа 67 ш, хөшиг 17 ш, тюль 3 ш, диваны бүрээс 12 ш-ийг хийж үйлчлэв. 2015 онд төлөвлөгөөнд тусгагдаагүй дараахь ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд: 1.УИХ-ын Тамгын газрын “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байршил тогтоох, цахилгаан хангамжийн үйлчилгээг үзүүлэв. 2.Төрийн ордны В1 жигүүрийг сэргээн засварлах ажлыг ерөнхий гүйцэтгэгч байгууллага “Зиг заг дизайн” ХХК-тай хамтран ТЗҮЭГ-аас боловсруулан гаргасан “Зургийн даалгавар”-ын дагуу хийсэн ажлыг шалгах, далд болон гүйцэтгэсэн ажлын акт, баримт бүрдүүлэх, техникийн комисс ажиллаж, ажлыг хүлээн авах, баталгаажуулах ажил хийгдэж ажлыг бүрэн дуусгасан. 3.Төрийн ордны өрөө тасалгааны үнэр, хорт бодисын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын Химийн судалгааны албаны шинжилгээг 2 удаа хийлгэсэн бөгөөд шинжилгээний дүгнэлтээр “төрийн ордны хорт бодисын агаарт байх хэмжээ нь хэвийн хэмжээнд байна” гэж тодорхойлсон. 4.“Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгах ажлын нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулан хэрэгжүүлж байна. 5. “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэнд анхаарч, шилэн дансны цахим хуудас нээж, санхүүгийн зохих мэдээлэл оруулсны зэрэгцээ аж ахуйн дотоод тооцоонд орсонтой уялдан санхүүгийн тайлан, програмд өөрчлөлт оруулж, зарим үйлчилгээний нэгж, хэсгүүдтэй хийх түрээсийн үнийг шинэчлэн мөрдүүлсэн ба нийтлэг үйлчилгээгээр гүйцэтгэсэн ажилдаа тооцоо, судалгаатай хандах үүднээс “Гэрээ”-т газруудад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмж, гүйцэтгэлд хяналт тавих, нөгөө талаар үйлчлүүлэгч нарын санал, үнэлгээг тухай бүр авч байх зорилгоор “Үйлчилгээний хяналтын хуудас”-ыг гарган хэрэгжүүлсэн. 6.Төрийн ордны модон хаалганы дутуу байсан 140 ширхэг гуулин товрууг гүйцээж, албан өрөөний 51 ш цагаан хаалгыг шинэчлэн будаж, цоож, нугас, бариулд засвар хийсний зэрэгцээ нийтийн эзэмшлийн хивсний элэгдсэн эмжээрийг гараар оёж сэргээн засварлав. 7.УИХ-ын Тамгын газрын захиалгаар Цэцийн танхим /хуучнаар/-ыг Өргөдлийн байнгын хорооны танхим болгон өөрчилж засвар, тохижилт хийсэн зэрэг ажлуудыг дурьдаж байна.
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар
2016 оны 01 сарын 13 | Үзсэн : 3285
|
|