Хамтын ажиллагаа » Гадаад
Нийт: 1 - 1
Үндсэн бодлого: ТЗҮААЭГ-ын Гадаад харилцааны үндсэн зорилго нь байгууллагын хэтийн болон цаг үеийн зорилтыг зохистой шийдвэрлэхэд болон байгууллагын дотоод үйл ажиллагааг хөгжүүлэхэд гадаад хүчин зүйлсийг оновчтой ашиглах, нягт уялдуулах, улмаар бүтээмж болон үйлчилгээний чанарыг төгс болгоход оршино. Зорилтууд: ТЗҮААЭГ-ын 2012-2013 оны гадаад арга хэмжээний гол зорилтууд нь холбоо тогтоосон байгууллагуудтай хамтын ажиллагааг баталгаажуулах, мөн бусад орны ижил үйл ажиллагаа эрхлэдэг газруудын судалгаа түүнээс энэ жилд холбогдох байгууллагыг сонгож харилцааг эхлүүлснээр хэрэглэгчдэд шинэ дэвшилтэт үйлчилгээг хөгжингүй орны туршлагаас тусгах, харилцан туршлага солилцох шаардлагатай үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм. Байгууллагад шаардлагатай эд материал болон үйлчилгээний талаар судалгаа хийх, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг төлөвлөв. Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд: 2012.07.25-30 - БНХАУ-ын ХӨХ ХОТЫН АРДЫН ЗАСГЫН ОРДНЫ ХАНГАМЖ ҮЙЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БАТАТГАЖ ЗАРИМ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН АЛБАН ХААГЧДЫг ТУРШЛАГА СУДЛУУЛНА. 2012.09.10-14 - БНХАУ-ЫН ХӨХ ХОТЫН АРДЫН ЗАСГИЙН ОРДНЫ ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ УРИХ. 2012.10.04-09 - БНБУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХАРЪЯА ТЭЭВЭР ХАНГАМЖИЙН ХЭЛТЭСТЭЙ ТАНИЛЦАНА. 2012-2013 - ГАДААД АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨВТ ТУСГАГДСАНЫДАГУУ МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВТЭЙ ГЭРЭЭ ХИЙЖ ШААРДЛАГАТАЙ СУРГАЛТУУДАД ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛАХ. 2012.08.01-15 - НЬЮ ЙОРК ХОТЫН ТӨРИЙН ОФФИСЫН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ГАЗАРТАЙ ХОЛБОГДОЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ ТАВИЖ УЛМААР ХӨГЖИНГҮЙ ОРНЫ ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ.. 2012-2013 - СУРГАЛТЫН ПРОГРАМ АШИГЛАЛТАНД ОРСОНООР ГАЗРЫН НИЙТ АЛБАН ХААГЧДЫН АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙГ ЭРХЛЭЖ БУЙ АЖИЛТАЙ НЬ УЯЛДУУЛЖ ХЭСЭГЧИЛЭН ЗААХ. (Санхүү нягтлан бодох бүртгэлийн англи хэл, Үйлчилгээний англи хэл, Бизнесийн англи хэл, IELTS-ийн шалгалтын бэлтгэл гэх мэт).
2012 оны 07 сарын 16 | Үзсэн : 8243
|
|