Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 48 - 31
![]() ТЗҮЭГ болон ТООБА-ны даргын баталсан удирдамжийн дагуу гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах арга ажиллагаанд сургах онол, дадлага хосолсон сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгууллаа. Сургалтанд 50 гаруй ажилтан албан хаагчид хамрагдсан. Сургалтаар: -Гамшгийн анхан шатны мэдээлэл олгох видео хичээл -Галын аюул, утаат орчноос зайлж гарах арга -Эмнэлгийн анхан шатны тусламж буюу зүрхний шууд бус иллэг хийх, хахсан, таталт өгсөн үед авах арга хэмжээ зэрэгт сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сургах -Гал унтраагуурын төрөл, хэрэглээ, дэлгэц дээр гал унтраах дадлага сургалт -Ахуйн хэрэглээний газ ашиглах үеийн аюулгүй байдал -Автомашинд гал унтраагуур байрлуулах -Гар утасны цэнэглэгч, цахилгаан хэрэгсэл, чихэвчний хэрэглээ, гарч болзошгүй аюул ослын талаар сэрэмжлүүлэг -Газар хөдлөлтийн эрсдэл, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах /СУУ, НУУГД, ХҮЛЭЭ/, чичирхийллийг биеэр мэдрэх зэрэг хичээл сургалтыг танхим бүрээр биечлэн дадлага хийлгэсэн өгөөжтэй сургалт боллоо.
2018 оны 01 сарын 15 | Үзсэн : 3168
|
|