Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 48 - 31
![]() ТЗҮЭГ-аас зохион байгуулсан “Аглаг бүтээлийн хийд”-ийн явган аялал нь "Эрүүл агаар, эрч хүч, идэвхитэй амралт" гэсэн уриатайгаар амжилттай зохион байгууллагдлаа. Аглаг бүтээлийн хийд нь Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт оршдог. Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат бөгөөд энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг. Энэ хийд нь Төвхөн хийдтэй маш төстэй бөгөөд эхийн умай , эхийн хэвлий , тэжээвэр амьтан , тахилагтай мод сүм гээд маш олон бүтээлтэй гайхамшигтай сайхан газар байна. Нэг өдрийг хамт олноороо цэвэр агаарт алхан цагийг зугаатай сайхан өнгөрүүллээ. Энэхүү аялалыг амжилттай зохион байгуулсан Л.Баттулга даргатай ажлын хэсэгт талархал илэрхийлье.
2018 оны 05 сарын 21 | Үзсэн : 2461
|
|