Мэдээ, мэдээлэл » Тайлан

1. Захиргааны нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаанд хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаандаа шинэ технологи, дэвшилтэт арга, шинэ санаагнэвтрүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын баримт бичгийн хүрээнд:

     Байгууллагын “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г хугацаанд нь гарган ЗГХЭГ-т хүргүүлж, үйлчилгээний ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг 6 удаа зохион байгуулж, байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах цахим сургалтад 1 мэргэжилтэн, худалдан авах ажиллагааны А-3 цахим сургалтад 8 албан хаагч тус тус суралцан нийт ажилтнуудын 90 хувь нь мэргэшсэн, 20 хувь нь мэргэжлийн зэрэгтэй ажилтнуудаар хангагдан ажиллаж байна. Байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээний мэргэшсэн ажилтнаар 100 хувь бусад үйлчилгээний мэргэшсэн ажилтан 90 хувь хангагдав.

Байгууллагын нийт ажилтнуудын нийгмийн баталгааны судалгаанд тодотгол хийж өөрийн гэсэн гэр, орон сууц, хашаа байшингүй, өрх толгойлон амьдардаг 39 албан хаагчаас эхний удаад орон сууцны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй 15 албан хаагчид дэмжлэг үзүүлж түрээслээд өмчлөх орон сууц олгуулах хүсэлтийг НОСК-д гаргаад байна. Ажилтнуудаас зохих шалгуур хангасан 50 хүнд 0.07 га газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

“Даргын дэргэдэх зөвлөл” нь газрын 90 ба түүнээс дээш настай ахмадуудынхаа гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж, “Ахмадын холбоо”-нд бүртгэлтэй 156 ахмадад мөнгөн урамшуулал олголоо.

     2021 онд шинээр 21 ажилтан ажилд орж, 19 ажилтан жинхлэн томилогдож, 25 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, байгууллагатай холбогдолтой А тушаал 33, хүний нөөцтэй холбогдолтой Б тушаал 160 гарч, 30 ажилчдад буцалтгүй тусламж үзүүлж, 147 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, ирсэн бичиг 251, явсан бичиг 397, байгууллагын хэмжээнд 63 гэрээ байгуулж, Даргын зөвлөл 5 удаа, шуурхай 16 удаа хуралдаж, нийт 76 ажилтан шагнагдсан байна. /Үйлчилгээний гавьяат ажилтан-1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-5, Алтангадас одон-20, Хөдөлмөрийн хүндэт медаль-50 ажилтан /Мөн 28 хүнийг ТЗҮЭГ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнажээ.

Газрын асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг үүсгүүлэн шүүх хуралдаанд оролцоод явж байна. Мөн үйлчлэгч Л.Сарангэрэлийн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэрэгт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцож байна.

2. Төр, засгийн байгууллага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээг санхүүжүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд:

     2021 оны  үндсэн үйл ажиллагааны урсгал зардлын төсөв 4,371,539.6 мянган төгрөг батлагдсан бөгөөд төсвийн тодотголоор 4,247,244.1 мянган төгрөг болж 124,295.5 мянган төгрөгөөр буурсан. ЗГ-ын ‘Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмээний тухай’ 43 дугаар тогтоолын хэрэгжилтээр байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 5 дугаар сараас эхлэн 20-38 хувиар, хангамж бараа материалын зардал 3 дугаар сараас эхлэн 50 хувиар, Эд хогшил урсгал засврын зардал 100 хувиар, БГБАҮТөлбөр 20 хувиар  тус тус буурч санхүүжсэн. Иймээс  батлагдсан төсөвт зохицуулалт хийж төсөв танагдсаны улмаас байр ашиглалтын зардал, тээвэр шатахуун, шуудан холбоо интернетийн зардал, хог, хаягдал хортон шавьж устгах зардал, БГАҮТХураамж эдгээр эдийн засгийн ангиллуудын  зардал  хэмнэх, тэвчих боломжгүй тул өр төлбөр нэлээд гарсан ба  бичиг хэрэг, багаж техник хэрэгслийн төсөв хэтрээгүй, зардалд хяналт тавьж  тэвчиж болох зардлыг хянаж ажилласан. Төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланг батлагдсан маягт журмын дагуу хуулийн хугацаанд сар бүр гаргаж баталгаажуулан, ЗГХЭГазрын санхүүд өгч нэгтгэл тайланд тусгаж ирлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжүүлэх 9,581.0 сая төгрөгийн төсвийн төсөл бэлтгэж ЗГХЭГазарт хүргүүлж ажиллаа.

     Газрын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд гаргаж баталгаажуулан ЗГХЭГазарт хүргэж нэгтгэсэн. 2021 оны 2, 3 дугаар улирлын санхүүгийн тайланг ЗГХЭГазарт хүргэж нэгтгэсэн. 2021 онд 175,000.0 мянган төгрөг туслах үйл ажиллагааны орлогыг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч ковид-19 вирусын цар тахлын улмаас заал танхим түрээслэх үйл ажиллагаа зогсонги байдалд орж ХБГүйцэтгэлээр 115,722.7 мянган төгрөгийн гүйцэтгэлтэй  67 хувь биелэлттэй байна. Үүнд: Хаан банкны АТМ, Төрийн банк, Төв аж ахуй дахь түрээсийн төлбөрүүд гэрээний дагуу бүрэн биелэгдсэн.  

Байгууллагын санхүүгийн тайлан мэдээ, мэдээллийг www.shilendans.gov.mn www.sgsa.gov.mn сайтуудад тогтмол байршуулж, Шилэн дансны тухай хуулийг биелүүлж ажиллав. Аудитаас зөрчилгүй үнэлгээтэй ажилласан.

Газрын ажилтан, албан хаагчдын цалин хөлсний бодолт, НДШ, ХХОАТ-ын шимтгэл төлөлт нь ТАЦНСистемд бүрэн шилжиж нэвтрүүлснээр цалин хөлс, татвар, НДШ-ийн төлбөр тооцоог хийж, холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаа. НДШ-д ХБГүйцэтгэлээр 319,983.3 мянган төгрөг, ХХОАТ-т 185,287.1 мянган төгрөг суутган тооцож, зохих байгууллагуудад тайлагнаж тайланг илгээсэн.

     2020 оны "Өмч эзэмшлийн гэрээ"-ний дагуу маягт ТӨХ-1, ТӨХ 2, ТӨХ -3, ТӨХ-4, ТӨХ-5, ТӨХ-7,ТӨХ-9, ТӨХ-11, ТӨ-3, ТӨ-5  маягтуудыг файлаар болон цаасаар ТӨБЗГазарт хүргэж ажиллаа. Мөн 2020 оны 753 дугаар тогтоолын биелэлтийг хангав. Газрын даргын 2021 оны А/321 тоот тушаалаар батлагдсан үндсэн хөрөнгийн тооллого хийх комиссоос, үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 4 нэр төрлийн 50,175.1 мянган төгрөгийн үнэтэй элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн хөрөнгийг актлах саналаа ТӨБЗГазарт хүргүүлсэн. Газрын дэргэдэх өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн ТӨБЗГ-ын 2019 оны А-1/4443 тоот 2020 оны А-1/2342 тоот тогтоолын дагуу актлаж, данснаас хассан боловч УИХТГ, ЗГХЭГ, ТТХГазар, ТОХХ, ТЗҮЭГазрын албан өрөө тасалгаа, Төрийн ордны нийтийн эзэмшлийн газруудад ‘Хөрөнгө эзэмшигчийн карт”-д бүртгэлтэйгээр ашиглагдаж байгаа 267 ширхэг хөрөнгийг 9,517.3 мянган төгрөгийн хөрөнгийн дахин үнэлгээ тогтоож, хангамжийн материалын дансанд бүртгэлд тусгасан.

     Хөрөнгө оруулалт, их, урсгал засварт төсвөөр худалдан авах төлөвлөгөө гаргаж батлуулан мөрдөж ажиллаж байна. ЗГХЭГ-ын даргын багцад тусч 2021 онд ‘Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ТЗҮЭГ-т эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ‘Төрийн ордны албан ажлын өрөө, нийтийн эзэмшлийн талбайн засвар, тохижилтын ажил  150,000.0 мянган төгрөгийн эрх шилжиж, Төрийн ордны албан өрөө, тасалгаа, нийтийн эзэмшлийн талбайн засвар, тохижилтын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгсөн. Мөн 2021 оны хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ‘Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбай, инженерийн шугам сүлжээний засвар’-ын ажил 35,000.0 мянган төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын ажлыг 100 хувийн  гүйцэтгэлтэй хийв. Их засвар, тохижилтын ажлын хүрээнд Төрийн ордны гадна хашааны цахилгаан мотор 4 ширхэг 11,200.0  мянган төгрөг, дулааны тоолуур шинэчлэлт 7,556.0, Төрийн ордны 2 хаалга шинээр хийлгэх ажил 3,694.0 мянган төгрөг, Ерөнхийлөгчийн өвлийн ордонд байрлах цэцгийн хүлэмжний ялтсан дулааны солилцуурын чадлыг нэмэх ажилд 8,195.0 мянган төгрөг, нийт 30,645.0 мянган төгрөгийн ажлын санхүүжилт хийгдсэн. УИХТГ-ын дотоод сүлжээ, серверийн өрөөнүүдийн засварын 29,890.4 мянган төгрөгийн санхүүжилттэй ажлыг хийж гүйцэтгэхээр бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Мөн хүнс, цэвэрлэгээний материал нийлүүлэх харилцагчтай гэрээ шинэчлэн хийгдсэн.

3. Захиргааны нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, олон улсын болон улс, байгууллагын стандартыг мөрдүүлж, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулан, ХАБЭА-н зөрчилгүй ажиллах тогтолцоог бүрдүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд:

     2021 оны байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөний дагуу нийт 16 хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж,  Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох хэлтсүүдэд өгч ажиллаа.

     Цайны үйлчилгээ болон цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэж буй хүнс ахуйн бараа бүтээгдэхүүнд чанар аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгж хэсгүүдэд ковид-19 цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны зааварчилгыг хэсэгчлэн өгч, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгын бүртгэл, аюулгүй ажиллагааг хяналтад авч, газрын хэмжээнд 18 баг хэсгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийлээ. Хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг, биечлэн харьцдаг, эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг цай зөөгч, угаагч, үсчин, үйлчлэгч зэрэг 29 ажилтныг ЧДЭМТөвд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, газрын нийт ажилчдыг 2 удаа PCR шинжилгээнд хамруулахын зэрэгцээ ТТАХНЭ, Улсын 2 дугаар төв эмнэлэгтэй хамтран газрын болон харьяа байгууллагын 292 ажилтныг БНХАУ-ын синофарм үйлдвэрийн “вероселл” вакцины 1 дүгээр тунд, 87 ажилтныг “3 дугаар” тунд тус тус хамрууллаа.

     ТТАХНЭ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан нийт 143 ажилтан, албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажил”-ын хүрээнд нийт ажилтны сургалтыг “Гал, гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх арга”  сэдвээр нэг удаа зохион байгуулсан. Ахуйн хортон шавьж мэрэгч устгалын үйлчилгээ эрхэлдэг “Хан судар” ХХК-тай хамтран ажиллах гэрээг сунгаж, Төрийн ордны хэмжээнд 16800м2 талбайд 2 удаагийн хортон шавьж устгалын ажлыг хийж гүйцэтгүүлэв. Газрын чанарын тогтолцоонд дотоод хяналт хийх төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээ үйлчилгээний 8 баг, цайны хэсэг, барилга инженер техникийн хэлтсийн нэгжүүдийг хамруулан чанарын тогтолцооны хэрэгжилт, стандарт хангалт, чанарын дугуйлангийн үйл явцын байдалд үзлэг хийж, чанарын дугуйлангийн үйл ажиллагаа нь жигд бус ажиллаж байгаад, ажил үйлчилгээг сайжруулах, санал санаачилгыг дэмжин нэвтрүүлэх, хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар заавар зөвлөмж өгч, зарим тохиолдолд газар дээр нь тодорхой сэдвээр богино сургалтуудыг хийж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Улсын хэмжээнд онцгой байдлын улбар шар зэрэглэлд байгаатай уялдуулан ISO-9000 чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэрэгжилтийг сайжруулах, зарим хэлтсийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж шинэчлэгдсэн зэргээс хамаарч багуудын чанарын дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор чанарын тогтолцоо, ажлын байрны хөдөлмөр зохион байгуулалт 5С зарчим, Кайзен санал санаачилгын сэдвээр хичээлүүдийг и-оффис системд цахим хэлбэрээр байршуулсан.

4. Хэрэглэгчдэд үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын жишиг, үндэсний стандартын түвшинд зохион байгуулж, үйлчилгээний үр ашигтай, хямд өртөг зардалтай дэвшилтэт хэлбэрүүдийг сонгож ажиллах бодлогын баримт бичгийн хүрээнд:

     Нийтлэг үйлчилгээг чанар, стандартын түвшинд хангаж ажиллах, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо /ISO9001:2015/-г хэрэгжүүлж, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ CS11-0060:2015, Угаалгын үйлчилгээ CS11-0062201, Цайны үйлчилгээ BST01-15/2015, цэцгийн BST-01-09/09 байгууллагын стандартыг мөрдөж ажиллаж, Төрийн ордны заал танхимд зохиогдох хурал, зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангаж, 1192 арга хэмжээ зохиогдож 64160 хүнд үйлчилгээ үзүүлэн, Төрийн Ёслолын газраас өгсөн төлөвлөгөө, маршрут, зааврын дагуу нийт 510 арга хэмжээний бэлтгэл ажлыг хугацаанд нь чанарын өндөр төвшинд гүйцэтгэн, холбогдох алба нэгж, албан байгууллагатай хамтран дуудлага гомдолгүй  ажиллаа.

     Цэцгийн хэсэг нь 168 нэр төрлийн 3800 орчим /үржүүлгийн хүлэмж, төрийн ордонд/ олон наст цэцгийн өдөр тутмын арчилгааг стандартын дагуу хийж, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 8 нэр төрлийн 9800 ширхэг нэг наст цэцгийг үрслүүлэн 47 мандлын сав, өргөө гэрийн гадна зэрэгт 4690 ширхэг цэцэг тарьж, цэцгийн ургалтын хугацаанд стандартын бүх л арчилгаа тордлогоог хийж дараа жилийн тарилтанд боловсорч гүйцсэн үрийг түүж цэвэрлэн авлаа. Мөн үржүүлгийн хүлэмжнээс 582 цэцэг зөөвөрлөн авчирч, ургалт нь муудсан 201 цэцгийг үржүүлгийн хүлэмжид буцааж сэргээн ургуулж байна. Нийт 65 өрөө, заал танхим, нийтийн эзэмшилд 288 цэцгийг байршууллаа. Цэцгийн хөрс бэлтгэлд хар шороо, үртэс, бууц, хайрга зэргийг татан авч жилийн турш 6800 кг хөрс найруулан шигшиж бэлтгэн тарилтад хэрэглэж байна. Ёслолын арга хэмжээнд 6 төрлийн 118, байгууллагын шагналын арга хэмжээнд 104 цэцэг бэлтгэсэн байна.

Төрийн ордны цайны үйлчилгээнд мөрдөх байгууллагын стандарт, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг баримтлан ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгч байгууллагуудын хүсэлтээр кофе брейкийн үйлчилгээнд чанадаг кофе, хавчуургатай талх зэргийг шинээр нэвтрүүлэн нийт 110,842,600 төгрөгийн үйлчилгээг үзүүлэн ажиллаа.

5. Төр, засгийн байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны нөхцөл, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний хэвийн ажиллагааг найдвартай хангах бодлогын баримт бичгийн хүрээнд:

     “ТЁХӨЦ, Төрийн түүхийн музейн дээвэр, хүндэтгэлийн шатны их засварын ажил”-ын хүрээнд “Зургийн ажлын даалгавар” боловсруулж мэргэжлийн байгууллагад захиалав. Төрийн ордны II блокийн В1 давхарт байрлах УИХТГ-ын бялдаржуулах танхимын интерьерийн ажлын зураг, төсвийг боловсруулав. В1 блокын 4 дүгээр давхарт гал тогооны өрөө шинээр гаргахтай холбогдуулан хэмжилт, байгуулалтын зураг, төсвийг боловсруулан, нийт 92 албан ажлын өрөө тасалгаа, ариун цэврийн 2 өрөө, нийтийн эзэмшлийн 4 байрлалд талбайн 230.355.855 төгрөгийн засварын ажлыг гүйцэтгээд байна. УИХТГ-ын албан ажлын 20, ЕТГ-ын 15 өрөөний болон нийтийн эзэмшил ЗГХЭГ-ын албан ажлын 10 өрөө, танхимын “Засварын ажлын даалгавар”-ыг тус тус боловсруулав. Номын тавиур, ширээ, шкаф зэрэг тавилгын 4 эскиз зураг боловсруулж үнийн судалгаа хийв.

2021 оны эхний хагас жилд өмнөх оны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс 46171 квт/ц хэмнэж ажиллав. /батлагдсан төсвийн 10840372 төгрөг хэмнэв/. 2021 оны 12 сарын байдлаар 1221333 квт/цаг эрчим хүч зарцуулсан байна.

     Улсын болон байгууллагын BST01-07/07 стандартын шаардлагыг хангахын тулд тасалгааны хэмийг тогтмол 20-230С байлгаж, өвлийн улиралд дулаан хангамжийн саатал, доголдолгүй ажиллав. Мөн цэвэр, бохир усны саатал доголдол гаргаагүй болно. Төрийн ордны дулааны нийт 11 ширхэг үзелийн засвар үйлчилгээг өвлийн бэлтгэл ажлын хүрээн хийж гүйцэтгэв. 30 дугаар байранд байрлах цэцгийн хүлэмжид урсгал засвараар дулааны үзельд ялтсан бойлуурын чадлыг нэмэгдүүлэв.  Дулааны үзелийн тохиргоо өдөр тутам, өрөө тасалгааны халаах хэрэгслийн тохиргоо давхардсан тоогоор 205 удаагийн засвар үйлчилгээ үзүүлэв. Дулаан хэмжигч Ф100 тоолуурыг “УБДС ТӨХК”-ийн шаардлагын дагуу стандарт хэмжил зүйн газрын ашигллалтын шаардлага  хангахгүй гэсэн актын дагуу шинээр солив.

     ТЁХӨЦ, Төрийн ордны салхивч, агааржуулалтын 14 ширхэг тоног, төхөөрөмж дээр төлөвлөгөөт хуваарийн дагуу үзлэг, цэвэрлэгээг тогтмол хийж шаардлагатай сэлбэг материалыг захиалан авч засвар үйлчилгээг тогтмол хийж, Төрийн ордны сантехникийн төв узель дэх салхивчийн узелийг 34,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж хэвийн ажиллагаанд орууллаа.                           

 

                                                                                      ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

 

2022 оны 02 сарын 16 | Үзсэн : 918